Эрүүгийн хэрэгтэн Монгол улсын мөнгөний авдарны түлхүүрийг барина.
 
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
5 минут 4 секунд
Эрүүгийн хэрэгтэн Монгол улсын мөнгөний авдарны түлхүүрийг барина.

Эрүүгийн хэрэгтэн Монгол улсын мөнгөний авдарны түлхүүрийг барина.

Засгийн газрын “Шувуу” ажиллагаагаар Филиппинээс баривчлагдан авчирсан Т.Бадамжунай Монголын төрийн санхүүгийн хамгийн дуулиантай схемүүдийн нэг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-тай салшгүй холбогддог. ЖДҮХС анх байгуулж түүнийг цөлмөх техлонгийг бий болглсон хүн Бадамжунай. Харин энэ схемийг амьдрал дээр хэрэгжүүлж, мөнгө болгон хувиргасан гүйцэтгэгч М.Баярмагнай байв.

Тэр өнөөдөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга. Түүний замналд шалгалт, хэрэг, ял, дараагийн томилгоо ээлж дараалан давтагдсаар иржээ.

ЖДҮХС: Санаачлагч ба гүйцэтгэгч Баярмагнай

2009 онд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тушаал гарган ЖДҮХС-ийг байгуулж, төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй М.Баярмагнайг тус сангийн захирлаар томилсон. Энэ мөчөөс эхлэн ЖДҮХС бодит утгаараа төрийн хамгаалалттай бэлэн мөнгөний машин болон хувирсан түүх эхэлсэн.

Т.Бадамжунай М.Баярмагнайг гурван жилийн турш ЖДҮХС-ийг удирдуулсны дараа ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар дэвшүүлсэн. Харин М.Баярмагнай уг албан тушаалаа орхимогцоо Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар томилогдон, нийслэлээс яаравчлан шахам холдсон нь санамсаргүй явдал, давхцал биш байж.

Удалгүй УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Т.Бадамжунай, М.Баярмагнай нарыг шалгаж эхэлсэн. 2012 оны аравдугаар сарын 11-нд Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай хэвлэлийн хурлаар тэднийг ЖДҮХС-гийн 500 сая төгрөгийг бусдын дансаар дамжуулан завшсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэснээ албан ёсоор зарласан.

Өнөөдрийн ханшаар “жижиг” мэт сонсогдож болох ч тухайн үедээ 500 сая төгрөг бол асар их мөнгө байв. Гэсэн ч энэ хэрэг хаана, ямар үндэслэлээр, хэний шийдвэрээр замхарсан талаар өнөөдрийг хүртэл нэг ч албан тайлбар хийгдээгүй.

2016 онд МАН сонгуульд ялсны дараа намын дарга М.Энхболд хуучны хамтрагч Т.Бадамжунайн шугамаар М.Баярмагнайг Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилж, түүнийг төрд дахин авчирсан. Үүнээс хойш М.Баярмагнай БОАЖЯ, ЗГХЭГ, Хөгжлийн банк, улмаар Эрчим хүчний дэд сайд хүртэл шат дараалан дэвшсэн нь энгийн намтар гэхээсээ илүү улс төрийн хамгаалалт дорх төсвийн мөнгийг гувчуулах аюулгүй төсөл байв.

ЖДҮХС-ийг дотроос нь сайн мэддэг М.Баярмагнай 2017 онд “Унира пропертийз” ХХК-аараа дамжуулан цаасны үйлдвэр байгуулах нэрийдлээр 150 сая төгрөгийн зээл авч, эргэн төлөлгүй алга болсон. 2018 онд ЖДҮХС-ийг цөлмөсөн дуулиан дэгдэхэд түүний компани зээлдэгчдийн жагсаалтад ил болсон ч, тэр дахин ямар ч хариуцлага хүлээлгүй мултарсан.

Хөгжлийн банкны хэрэг ба “хөнгөн ял”

2018 онд М.Баярмагнай Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдож, эрх мэдлээ өөрт таатайгаар урвуулан ашиглаж байв. Зөвхөн олон нийтийн дунд ил болж шүүхээр таслагдсан хэрэг нь

• “Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбум төгрөг,

• “Бэрэн групп” ХХК-д 4.5 сая ам.долларын

зээл олгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Олон шатны шүүхийн маргааны эцэст, 2025 оны есдүгээр сард түүнийг хоёр жил нийтийн албанд томилогдох эрхгүй, 10 сая төгрөгөөр торгох ял оноосон нь олон нийтийн хувьд “хэт зөөлөн, хөнгөн” шийтгэл байв.

Гэтэл шүүхээр таслагдаж нийтийн албанд ажиллах эрхгүй болсон энэ хүнийг гуравхан сарын дараа Сангийн сайд Б.Жавхлан ивээлдээ өлгийдөж, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь ямар учиртай вэ?

Шүүхийн шийдвэрээс дээгүүр үйлчилдэг өөр хууль Монголд бий болчихсон юм уу. Эсвэл төрийн мөнгийг гувчуулж сурсан, шалгалт давж гарсан туршлагатай хүмүүс л өнөөдрийн эрх баригчдад, сангийн сайд Жавхланд туйлын их хэрэгтэй болсон хэрэг үү.

Ерөнхий сайд Занданшатарын нутгийн хүн, Т.Бадамжунайн гарын шавь гэдэг нь ганцхан тайлбараар шүүхийн шийдвэр дээгүүр гишиглэн томилгоо хийсэн баймааргүй.

Эндээс хамгийн ноцтой хар төрж байна Нэгэн үеийн, нэгэн схемийн, нэгэн замналаар явсан хүмүүс төрийн санхүүгийн зангилаанд дахин бөөгнөрч байгаа нь дараагийн том хуваарилалт, том хулгайн өмнөх бэлтгэл биш гэж үү.

Ийм нөхцөлд хардахгүй байх үндэс үнэндээ байна уу?

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!