УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.03.12/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Одоогоор шүүх хурал түр завсарлаж, гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.
Энэ хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 29-нд болохоор тов гараад байсан ч шүүгдэгч З.Энхболд хуралдаа ирээгүй тул түүнийг албадан авч ирэхээр болж хойшлуулаад байсан юм.