“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 17 секунд
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!

“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!

-Чамаас Хятад ген 0.1 хувь илэрвэл чи улс төрөөс үүрд зайл, надаас 0.1 хувь илэрвэл би улс төрөөс үүрд зайлъя-

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрын "Хэн нь Монгол, хэн нь Хятад вэ" гэдэг маргаан дуусаагүй, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Оны өмнөхөн Ч.Хүрэлбаатартай холбоотой хэд, хэдэн мэдээлэл цацагдсан. Тэрхүү мэдээллийн ард "Женко" Х.Баттулга бий гэдгийг ч Ч.Хүрэлбаатар мэдэгдэж, цахим хуудаснаа бичиж байлаа.

Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар сайд "Чамаас Хятад ген 0.1 хувь илэрвэл чи улс төрөөс үүрд зайл, надаас 0.1 хувь илэрвэл би улс төрөөс үүрд зайлъя" хэмээн мэдэгдсэн. Түүний хариуд өнгөрсөн нэгдүгээр сард "Женко" Х.Баттулга өөрөө гарч ирж, Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эсэргүүцсэн. Энэ үеэрээ "Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль тогтоомж тогтвортой л байх ёстой. Надад Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй ямар ч асуудал байхгүй. Хувь хүн талаас нь юм байхгүй. Надад ер нь нөлөөлөөгүй зүйл байгаа юм уу. Нэг хүн хальтраад унахад хүртэл намайг нөлөөлсөн гээд л биччихсэн харагдаж байна шүү дээ" гэж ярьж байлаа.

Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар саяхан өөрийн цахим хуудсаараа "Би генийн шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина. Харин "Женко" бол шинжилгээ хийлгэхгүй. Хийлгэсэн ч хариуг нь тавихгүй гэдэгт эргэлзээд хэрэггүй" хэмээн жиргэжээ. Одоогоор "Женко" Х.Баттулга ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй ч тэдний хэн нь Хятад, хэн нь Монгол вэ гэдэг маргаан хуулийн байгууллагад хянагдаж байгаа аж.

Ц.Сарантуяа: Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг
Ц.Сарантуяа: Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.