УОК-оос 21 аймгийн хэмжээнд 26.664 тонн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тонн тэжээлийг 128.687 өрхөд хуваарилжээ
 
Ангилал
Улс төр Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд
УОК-оос 21 аймгийн хэмжээнд 26.664 тонн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тонн тэжээлийг 128.687 өрхөд хуваарилжээ

УОК-оос 21 аймгийн хэмжээнд 26.664 тонн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тонн тэжээлийг 128.687 өрхөд хуваарилжээ

УОК-ын Шуурхай штабаас гурилын тэжээлийн болон малын төрөлжсөн үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй энэ сарын 25-нд уулзжээ. Уулзалтад оролцогчид, үйлдвэрийн үнээр өвс, тэжээл борлуулдаг ч дундын зуучаар борлуулагчид үнийг 2-4 дахин нэмдэг малчид худалдан авахад хүндрэл учруулдаг.

Цаашид энэ тал дээр нэгдсэн зохион байгуулалтад орж, хэрэгцээт өвс, тэжээлийг үйлдвэрлэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцжээ.

Уулзалтад “Миллхаус”, “Улаанбаатар гурил”, “Баялаг фийд”, “Ашигт фийд”, “Агро фийд”, “Майнд тэч”, “Протейн”, “Хөвсгөл алтан дуулга” зэрэг байгууллагын 20 гаруй удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.

Энэ үеэр бригадын генерал Б.Ууганбаяр, улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 2 сая мал хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өсжээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 21 аймгийн хэмжээнд 26.664 тонн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тонн тэжээлийг 128.687 өрхөд тус тус хуваарилсан” хэмээн мэдээлэлдээ онцоллоо.

Аюултай ачаа хүлээн авдаг Аршаант өртөөний хүчин чадлыг нэмэгдүүллээ
Аюултай ачаа хүлээн авдаг Аршаант өртөөний хүчин чадлыг нэмэгдүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!