Хөвсгөл аймгийн, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрсөн дуудлагыг гуравдугаар сарын 4-ний өдөр Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу очиход автомашинд зорчиж явсан хоёр хүний нэг нь эсэн мэнд гарсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг олж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.