2026 он гармагц, эрчим хүчний салбарт доголдол гарч, нийслэлчүүд хэдэн өдрийн турш л байнгын тог цахилгааны хязгаарлалт дунд байсан билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм. Ерөнхий Сайдыг мэдэгдэл хийсэн даруйд Эрчим хүчний Сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Зуун хоногийн хугацаанд үүссэн асуудлыг бүрэн шийдэхэд төвөгтэй, ажлаа өгөх ёстой бол өгнө" гэсэн билээ.
Тэгвэл энэ санаандгүй ч хэлсэн үг биш бололтой. Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн тун удахгүй өөрөө хүсэлтээрээ огцрох шийдвэр гаргаж магадгүй болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Б.Чойжилсүрэн 2008, 2012, 2016, 2020, 2024 онд УИХ-д таван удаа дараалан сонгогдсон бөгөөд Сангийн Сайдаар нэг удаа ажилласан бол Эрчим Хүчний Сайдаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй юм.
С.Сарнай
Сэтгэгдэл ()
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!