“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна

Жил бүр Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриа дор 2026 оны 3-р сарын 19-ний өдөр Улаабаатар хотод эхэлсэн.

Гурван долоо хоног үргэлжлэх аяны хүрээнд орон даяар хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдан үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны 4-р сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран зохион байгуулав.

Уг арга хэмжээг нээж Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар хүүхэд залууст хандан мэндчилгээ дэвшүүлж мөнгөө ухаалгаар удирдах дадлыг өөртөө хэвшүүлэхийг уриаллаа.

Хадгаламжийн даатгалын корпорациас хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгийг сорьсон Кахуут хөгжөөнт тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг хуримтлалын дадал, хандлагын нэмэгдүүлэх зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-гээр шагнаж урамшууллаа.

Нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан асуудлаар МАН-ын төв штабаас мэдэгдэл гаргалаа
Нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан асуудлаар МАН-ын төв штабаас мэдэгдэл гаргалаа
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.