СЕХ: Гадаадад байгаа иргэд санал өгөхөө Дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд
СЕХ: Гадаадад байгаа иргэд санал өгөхөө Дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ

СЕХ: Гадаадад байгаа иргэд санал өгөхөө Дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон.

Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин суугаа аж. Тэдгээр иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны 6 дугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.

Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан.

Гадаадад байгаа иргэд энэ оны 6 дугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой.

Цаг хугацааны хуваариар Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө Гадаад харилцааны яамны саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

Мөн төв комисс 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссыг дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах юм.

Манай улс УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авсан туршлагатай. Тухайлбал, УИХ-ын 2012 оны сонгуульд 39 салбар комисст 4276 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 65 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар 45 салбар комисст 7400 шахам сонгогч бүртгүүлснээс 75.3 хувийн ирцтэйгээр саналаа өгсөн тоон баримт байна.

Архангай аймагт коронавирусийн тархалт улаан түвшинд хүрчээ
Архангай аймагт коронавирусийн тархалт улаан түвшинд хүрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.