Н.Өнөрцэцэг АН-аас УИХ-д нэр дэвших хувилбар яригдаж эхэлсэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд
Н.Өнөрцэцэг АН-аас УИХ-д нэр дэвших хувилбар яригдаж эхэлсэн үү

Н.Өнөрцэцэг АН-аас УИХ-д нэр дэвших хувилбар яригдаж эхэлсэн үү

Сэтгүүлч, Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж буй билээ.

Түүнийг удтал хорьсны эцэст холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэснээр суллагдаад буй юм.

Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг өчигдөр өөрийнхөө сошиал хуудсанд: "УИХ-д нэр дэвшээд, болохгүй бүтэхгүйтэй дээрээс нь үзэлцмээр байх юм. Бид мянга доор нь тийчигнээд үнэхээр өөрчлөгдөхгүй ээ!!! Хэзээ ч дэвшихгүй гэдэг бодол маань 68 хоног хоригдоод өөрчлөгдсөндөө та нар юу гэж бодож байна!" хэмээн бичсэн төдийгүй зариг.мн сайтын албан ёсны хуудсаар: "Иргэн та сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхийг дэмжих үү?" гэсэн санал асуулгаа явуулж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-аас түүнд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших саналыг дахин тавьсан гэх агаад өмнө нь МАН, АН, ХҮН намын УИХ-д нэр дэвшиж, өрсөлдөөчээ гэсэн саналаас татгалзаж байсан тэрээр энэ удаад бодъё гэсэн хариу өгсөн байна.

Э.Мягмар

sonin.mn

Зуд далимдуулж хандив цуглуулж, бэлэг тараасан ЗГ-ын гишүүдээс бусад УИХ-ын гишүүд, горилогчид СОНГУУЛИЙН ХУУЛЬ зөрчсөн үндэслэлээр нэр дэвших эрхгүй болно
Зуд далимдуулж хандив цуглуулж, бэлэг тараасан ЗГ-ын гишүүдээс бусад УИХ-ын гишүүд, горилогчид СОНГУУЛИЙН ХУУЛЬ зөрчсөн үндэслэлээр нэр дэвших эрхгүй болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.