Суугаа ажил таны насыг 5 янзаар богиносгодог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 35 секунд
Суугаа ажил таны насыг 5 янзаар богиносгодог

Суугаа ажил таны насыг 5 янзаар богиносгодог



Их сонин сонсогдож болох ч таны эрүүл мэндийг чимээгүй устгагч гэж хэлж болох юм. Зүгээр нэг суугаад ажлаа хийхэд юу нь болохгүй байна гэж бодож байгаа бол эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг 5 шалтгааныг уншаарай. Магадгүй таны өдрийн хэмнэл чинь буруу байж болох юм.

1. Таны тархийг ямар нэгэн юмнаас зайлсхийх болон айх мэдрэмжээр дүүргэнэ

Австралийн судлаачид судалгаанд оролцсон эрчүүдийг өдөрт 6 цагаас дээш суугаа байдалтай байлгахад тэдний 90%-д нь сэтгэл санааны зовнил илэрчээ. Ядарч туйлдсан, найдваргүй болсон мэт мэдрэмжүүд ар араасаа төрж байгааг судалгаанд оролцогчид мэдээлжээ.

2. Ийм дадал нь таны хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг

Германы мета-судалгааны хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээс харахад өдөрт урт хугацаагаар суудаг хүмүүс энгийн хэвшилтэй хүнтэй харьцуулахад ходоодны хорт хавдар тусах магадлал 24 хувиар өндөр байжээ. Хэр их цагаар амралтгүй сууна төдий чинээ ходоодны хорт хавдар үүсэх магадлалыг өсгөдөг байна.

Мөн удаан сууснаас болж таргалвал Д витамины дутагдалд орчихдог. Энэ нь мөн л хорт хавдар үүсэх нөхцөл болдог.

3. Цусан дах сахарын хэмжээ ихсэнэ

Шинэ Зеландын судлаачдын тогтоосноор 9 цагийн турш тасралтгүй суух нь хүмүүсийн биен дахь инсулин болон глюкозын түвшинг өндөр түвшинд аваачдаг гэж гарчээ. Цусан дахь саахарын түвшин өндөр байх нь таны диабеттай болох аюулыг дагуулж байдаг.

4. Цус чинь өтгөрнө

Удаан хугацаагаар суугаа ажил хийдэг жолооч болон бусад хөдөлгөөн хорьсон ажил хийдэг хүмүүсийн цусны өтгөрөл жирийн хүмүүстэй харьцуулахад 28% өндөр байжээ.

5. Эцэст нь таныг нурууны өвчтэй болгоно

Дөрвөн цагаас урт хугацаагаар суух нь таны нурууг шууд гэмтээх аюултай.  Удаан хугацааны суулт нь нурууны ясанд гажилт өгдөг.

Та дээрх 5 аюултай тулгарахыг хүсэхгүй байгаа бол 15-20 минут тутамд байрлалаа сольж сууж байгаарай. Эрүүл хүн хамгийн баян байдаг учир эртнээс биедээ анхаарал тавьж байгаарай.

emch.mn

Ногоог хүйтэн усанд удаан байлгавал витаминлаг чанараа алддаг
Ногоог хүйтэн усанд удаан байлгавал витаминлаг чанараа алддаг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.