Ногоог хүйтэн усанд удаан байлгавал витаминлаг чанараа алддаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Ногоог хүйтэн усанд удаан байлгавал витаминлаг чанараа алддаг

Ногоог хүйтэн усанд удаан байлгавал витаминлаг чанараа алддаг

-Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг учраас арилгасан даруйдаа хэрэглэх хэрэгтэй.

-Тахианы махыг шарахын өмнө өтгөн зөөхийгөөр арчвал сайхан амт, өнгөтэй болно. Мөн нимбэгний шүүс нэмж дусаавал амт нь сайжирна.

-Загасыг хэдий чинээ бага усанд чанана, төдий чинээ амтлаг болно. Давстай хүйтэн усаар угаавал хурц үнэр нь арилна.

-Загасны махыг шарахдаа шарах махаа сүүнд хэсэг байлгаад гурилд хөрвүүлж, давс болон повороор үрж шарвал амтлаг болно.

-Ногоог ус юм уу, сүүнд чанаж болгоно. Усанд чанаж болгоход шимт бодисууд нь чанасан шүүсэнд шингэнэ. Ууранд жигнэж болговол тэжээллэг чанараа хамгийн бага алддаг гэнэ.

-Хүрэн манжингийн будаг нь усанд идэвхитэй уусаж, харин тосонд уусдаггүй байна. Салат хийж байх үедээ чанаж болгосон хүрэн манжингийн будгийг бусад ногоонд шингээхгүй байя гэвэл тусад нь самрын тосонд хутгаад үзээрэй.

-Загасыг цэвэрлэхийн өмнө цууны уусмалаар арчаад хэдэн минут байлгавал хайрс нь хялбар хуулагдана.

-Хөргөгчний эвгүй үнэрийг арилгахын тулд мөн цууны уусмалаар арчих хэрэгтэй.

Эх сурвалж: Emegteichuud.mn

М.ОЮУНЧИМЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ХЭРНЭЭ 3.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗАРЛАГАТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
М.ОЮУНЧИМЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН 2.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ХЭРНЭЭ 3.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗАРЛАГАТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.