Д.Пүрэвдаваа жижиг намуудын саналыг "хураах" гэсэн боловч АН-ын 160 гаруй мянган гишүүдийнхээ саналыг алдах нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
Д.Пүрэвдаваа жижиг намуудын саналыг “хураах“ гэсэн боловч АН-ын 160 гаруй мянган гишүүдийнхээ саналыг алдах нь

Д.Пүрэвдаваа жижиг намуудын саналыг “хураах“ гэсэн боловч АН-ын 160 гаруй мянган гишүүдийнхээ саналыг алдах нь

Улс төрийн чухал сонгууль хаяанд ирлээ. Хэдхэн хоногийн дараа санал хураалт явагдах гэж байхад зарим нам нь саяхан нэр дэвших эрхээ халаасалж, зарим нь бүр дотоод асуудлаа ч зохицуулж чадахгүй явна. Өнөөдөр гэхэд л АН-ын жирийн гишүүд дэмжигчид намаасаа урваж хүнд байдалд оруулсан болон намынх нь бодлогын эсрэг үргэлж зогсож ирсэн Н.Энхбаяртай нэгдсэнд нь туйлын ихээр дургүйцэж мэдэгдэл хийв.

Тэдний үзэж буйгаар намынхаа нэр хүндийг унаган байж Н.Энхбаяр тэргүүтэй нөхдүүдтэй нэгдэж сонгуульд оролцож бусдын өмнө булай болж байснаас намынхаа дотоод асуудал, хөгжлийн бодлогыг шийдвэрлээд сонгуульд оролцох ёстой гэнэ. Мөн тэр ч бүү хэл хаашдаа УИХ-ын сонгуульд эрх баригчдын хүчинд автаж сонгууль болчихоод байхад орон нутагт Н.Энхбаярын МАХН-тай нэгдэж намынхаа нэр хүндийг унагаж, гуравдагч хүчин шиг харагдах хэрэггүй гэнэ.

Энэ бол үнэн үг. АН хэзээнээсээ хүчтэй өрсөлдөгч. Улс төрийн бодлогыг тодорхойлдог хоёр том намын нэг байсаар ирсэн. Гэтэл энэ удаад арга ядаад улс төрийн гуравдагч хүчнүүдийг хаяаг түшсэн нь том алдаа гэж харж байгаа юм. Уг нь бол АН дангаараа сөрөг хүчин болж, шинэ үеийн залуучуудынхаа улс төрийн гарааг энэ сонгуулиар хийх байсан юм. Гэвч Д.Пүрэвдаваа тэргүүтэй нөхдүүд хэт эрх мэдэлд шуналтаад намаа хайхрахгүй олон нийтийн дургүйг хүргэх улс төрийн арга замыг энэ удаад сонгоод байна.

Одоо бүр байтлаа гишүүд дэмжигчид нь хүртэл сонгуулийн өмнө эсэргүүцэж мэдэгдэл хийж байна. Бүр АН-ын эсрэг санал өгнө гэдгээ илэрхийлж, зарим нь АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байна. Сонгуулиар намуудын хамгийн түрүүнд хайрцаглаж авдаг сонгогчид бол "хөвөгч" масс. Тэднийг өөртөө татаж чадвал өөрийн намын үнэнч гишүүд дэмжигчдийн саналтай нь нийлээд ялалт байгуулахад дэм болдог жамтай. Тийм ч учраас өөрийн намын гишүүд дэмжигчдийнхээ саналыг авахын төлөө ямар ч нам аль ч түүхэндээ ажиллаж байсангүй. Яагаад гэвэл гишүүд нь намынхаа бодлого, намынхаа нэр дэвшигчдэд хүчээр болон сэтгэл зүрхээрээ итгэл хүлээлгэдэг юм.

Гэтэл энэ удаагийн орон нутгийн сонгууль АН-ынхан Н.Энхбаяр тэргүүтэй Л.Болд, Ж.Батзандан зэрэг "урвагчид"-тай хоршиж оролцож байгаагийнхаа төлөөсөнд АН-ын гишүүдийнхээ саналыг хүртэл намд нь өгүүлэх гэж зовох бололтой.

АН ингэж доошоо орж байсан түүх аль ч түүхэндээ байсангүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар жижиг намуудын тус тусдаа авсан саналын хувь нь өндөр байхыг хараад орон нутгийн сонгуулийн тактикаа боловсруулсан боловч тэр нь эсрэгээрээ эргэж 160 гаруй гишүүд нь АН-ынхаа увайгүй, арчаагүй байдлыг хараад өөр сонголт хийх бололтой. Бүр олуулаа намын гишүүнчлэлээсээ татгалзах бололтой.

Алба хаагчийн биед халдсан ялтан дахин нэг алба хаагчийг зоджээ
Алба хаагчийн биед халдсан ялтан дахин нэг алба хаагчийг зоджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.