Даргагүй төмөр замыг согтуу хурган дарга цэгцлэхээр шийдэв үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 39 секунд
Даргагүй төмөр замыг согтуу хурган дарга цэгцлэхээр шийдэв үү

Даргагүй төмөр замыг согтуу хурган дарга цэгцлэхээр шийдэв үү

“Улаанбаатар” төмөр зам хэмээх “вант улс” Монгол Улсын ачааны хүндийг үүрэлцэж яваа айл хэдий ч тус байгууллагад хэрээс хэтэрч даварсан нөхөд цөөнгүй бий. Цалин хангамжаас эхлээд ажлын хариуцлага, зохион байгуулалт гээд бүхий л зүйлээрээ өндөр шаардлагатай тус байгууллагын хурган дарга нар архидан согтуурч дарамт үүсгэх болсон тухай эх сурвалж дуулгалаа.

Тэгвэл энэ удаад “Улаанбаатар” төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Баяраа гэх нөхөр ажлын байран дээрээ архидан согтуурч, ажилчдаа дарамталсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Тэрбээр ажилтан залууг улаан цайм дарамтлан, “Чи муу миний эрх хэмжээнд хүрнэ гэж байхгүй. Надтай зодолд, чи муу хэн юм. Чи бол хэн ч биш” гэх зэргээр доромжлон дарамталж байгааг уншигч та бичлэг дээрээс харж байгаа байх. Энэ мэт согтуу нөхөд төмөр замын нэр хүндийг унагаж, ажил хийх чин хүсэлтэй залуусын зүрх сэтгэлийг мохоодог гэдгийг ч салбарынхан ярих болов. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар” төмөр замын даргыг томилоогүй байгаа нь энэ мэт хурган дарга нарын даврах, самрах гол шалтгаан ч байж болох юм. Тэгэхээр тус байгууллагын даргыг хурдан томилж цэгцлэх шаардлага зайлшгүй тулгарчээ. Б.Баяраагийн энэ үйлдэл нь ёстой л “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгч болж байгааг уншигч та анзаарсан байх.

Б.Баяраа гэх энэ нөхрийн хувьд зөвхөн энэ үйлдэлдээ хариуцлага тооцуулах ёстой ч өдгөө зүгээр ажлаа хийгээд явж байгаа нь харамсалтай. Өөрийнх нь салбарт ийм бусармаг зүйл байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Улаанбаатар” төмөр замын удирдлагын баг анзаарч хардаггүй бололтой. Хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэгт энэ мэт төлөөлөл байх нь цаашид ажилд сөрөг нөлөө үзүүлэх төдийгүй стратегийн чухал салбарт буруу жишиг тогтооно гэдгийг хаа хаанаа анзаарч харна биз ээ. Хамгийн гол нь толгойгүй байгууллагын хурган дарга нар салбарыг чинь самраад дуусна шүү.

Түмэн.мн

А.Ариунзаяа: Улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг гэдэгт итгэдэг
А.Ариунзаяа: Улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг гэдэгт итгэдэг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.