А.Ариунзаяа: Улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг гэдэгт итгэдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 40 секунд
А.Ариунзаяа: Улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг гэдэгт итгэдэг

А.Ариунзаяа: Улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг гэдэгт итгэдэг

 

нийтлэсэн Admin

c88f6a8232fda78doriginalНАМЗХ, “Жасрай” сан, МУИС хамтран эдийн засгийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудыг дэмжих зорилгоор “Тогтвортой эдийн засаг–Бодлого шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар болон Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд залуус юу хийх нь зүйтэй вэ хэмээх асуудлын эргэн тойронд ярилцахаар “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа “Жасрай” сангийн тэргүүн А.Ариунзаяаг урьж, ярилцлаа.
-Ярилцлагаа Монгол Ул­сыг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ, тэр дундаа за­луус хамгийн түрүүнд ямар өөрч­лөлт хийх ёстой талаар ярьж эхлэх үү?

-Миний хувьд улсын хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг гэдэгт итгэдэг. Ийм ч учраас залуус маань илүү ихийг сурч, мэдэж өөрсдийн сонгосон салбарын үнэт капитал болохын төлөө хичээнгүйлэн ажиллах ёстой гэж боддог. Салбар бүрт мэдлэг чадвартай, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулах чадвартай, зөвхөн Мон­голдоо гэлтгүй олон ул­сад эх орныхоо нэр хүндийг өн­дөрт өргөн явж байгаа за­луус олон байна.

Тухайлбал, Мон­гол Улсын Төрийн соёр­холт Н.Нацагням, Дэлхийн авар­га, МУГТ С.Цэрэнчимэд, жүжиг­чин Б.Амарсайхан, Р.Анхням гэх­чилэн нэрлээд байвал олон байна. Мөн нэр нь олонд та­ниг­даагүй ч гэсэн амжилт бү­тээлтэй ажиллаж яваа залуус их бий. Тэгэхээр Монгол Улсын ирээ­дүйг авч явах хүмүүс бэлт­гэгдэж байгаа гэхэд болох байх.

-Таны бодлоор Монгол Ул­сын хөгжил өнөөдөр ямар төв­шинд байна гэж харж бай­на вэ?

-Манай улсын эдийн засаг хя­марч нийгмийн сөрөг үзэгдлүүд газар аваад байгаатай хэн ч мар­гахгүй байх. Аливаа улс орны хөгжлийн төвшинг хэмж­дэг олон улсын шалгуур үзүү­лэл­түүд байдгаас хамгийн гол шал­гуур үзүүлэлт нь хүний хөгж­­лийн индекс болон нэг хүнд ногдох дотоодын нийт бү­тээг­дэхүүний хэмжээ.

Манай улсын хувьд эдгээр үзүүлэлтүүд нь өсөлттэй гардаг хэдий ч ЖИНИ индексийг харвал, ор­логын тэгш бус хуваарилалт яваг­даж үүгээр баян ядуугийн ял­гаа эрс нэмэгдсэнийг ха­руулж байна. 2005 онд УИХ-аас НҮБ-ын Мянганы хөгжлийн зо­рилтуудыг батлах үед 2015 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-г 10000 ам.долларт хүрэх бо­ломжтой гэж тооцоо, судалгаа хий­сэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар 3700 ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, бодлогын хувьд алдаатай байсан учраас бид хүрэх боломжтой байсан хөг­жилд хүрч чадсангүй гэж л харж байна даа.

-Сүүлийн үед бүхий л зүйл дээр улстөржиж, жагсаж ямар нэгэн байдлаар эсэр­гүү­цэл үзүүлэх боллоо. Энэ талаархи таны бодол?

-Дээр хэлсэнчлэн, төр за­саг алдаатай бодлого хэрэг­жүүл­сэнээс үүдэлтэй энэ бү­хэн үүссэн гэж хэлж болно. Бид нэгд­сэн нэг хөгжлийн бод­ло­гогүй, дэндүү улстөржин нам­чирхаж, төрийн бодлогын зал­гамж халааг алдагдуулсан. Өнөө цагт хамгийн чухал нь бид нэг хувь заяатай, нэг мон­гол гэдгийг ухамсарлан, нэг зорилгын төлөө хамтдаа ураг­шаа алхах хэрэгтэй. Шуудайд хий­сэн үхрийн эвэр шиг бай­дал нь хэзээ ч сайн зүйлд хүр­гэхгүй.

-Манай улсын чадварлаг за­луус гадаад руу явж, тэн­дээ ажиллаж амьдарч бай­на. Тэднийг эх орондоо ирүү­лэхэд юу нөлөөлөх бол?

-Би өөрөө ХБНГУ-д найман жил сурч боловсорсон. Энэ ху­гацаанд улс төр, нийгэм судлал, түү­хийн чиглэлээр суралцаж мас­терын зэрэг хамгаалаад эх орон­доо ирсэн. Хэдийгээр би га­даадад олон жил амьдарсан ч эх орондоо эргэн ирж сурсан, мэдсэнээ эх орноо хөгжүүлэхэд зо­риулж, нийгэмд өөрийн гэ­сэн тодорхой байр суурийг бий болгохыг хүссэн.

Иймээс ч одоо мэргэжлийнхээ дагуу улс төрийн ажил алба эрхэлж яв­на. Үүнээс гадна, залуу хү­ний­хээ хувьд улс эх орноо өн­дөр хөгжилтэй орнуудтай эн зэ­рэгцээ хөгжүүлэхийг чин хү­сэл­дээ багтааж явдаг. Үүнд га­даадад өндөр боловсрол эзэм­шиж, олон салбарт өөрийн дадлага туршлага ху­римт­луулсан залуус маань хүч­тэй түлхэц болно. Тиймээс чад­варлаг монгол залуусаа эх орон­доо ирж, хамтран эх орноо хөг­жүүлэх ажилд ханцуйгаа шам­лан ороосой гэж л хүсдэг.

-Таныг Монгол Улсын Ерөн­хий сайд асан П. Жасрай агс­ны “залгамжлагч” гэж то­дотгодог юм билээ. Өвөө тань танд юу гэж сургаж бай­сан бэ?

-Мэдээж хичээж ажиллаж байгаа. Би улс төр судлалаар сургууль төгсөж ирсэн ч гэсэн 2005 онд өвөө маань амьд сэрүүн ахуйдаа “…Улс төрд эмэгтэй хүн явах хэцүү шүү…” гэж хэлж захидаг байсан.

Тухайн үед улс төр дэх зал­гамж халаа гэж бэлтгэгдсэн хүн бол миний ах Ж.Жанцан байсан. Харамсалтай нь өвөөг бурхан болсоны дараа ах маань ч гэсэн нас барсан. Ингээд би мэргэжлээрээ ажиллахын тулд намд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд 2013 онд намд элссэн юм.

Цаашдаа энэ бүсгүй үнэхээр П.Жасрай гуайн залгамж халаа нь мөн шүү гэж хүлээн зөвшөөрөгдөхийг зорьж байна. Өөрийгөө зөвхөн П.Жасрай агс­ны зээ охин гэдгээр тамгалах бус, А.Ариунзаяа гэдэг хүн өөрөө хэн бэ гэдгийг үйл хэргээрээ бус­дад харуулахыг хичээж явна даа.

7bdb73e68e228768original-Өвөөгийнхөө гэгээн дурс­галд зориулж, “Жасрай” санг байгуулж байсан. Одоо тэр­гүүнээр нь ажиллаж бай­на. Ер нь сангийнхаа үйл ажил­ла­гааны чиглэл, зорил­гын та­лаар манай уншигчдад товч­хон мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхий сайд, гавьяат эдийн засагч өвөөгийнхөө гэгээн дурсгалд болон 80 нас­ны ойг тохиолдуулж нагац ах Ж.Жамс­ран, ах дүү нарынх нь хамт 2013 оны аравдугаар сард “Жасрай” санг үүсгэн бай­гуулсан юм. П.Жасрай гэдэг хүн Монгол Улсын төлөө хийсэн зүйл ч ихтэй, гавьяатай ч хүн.

Өвөө маань 1992-1996 он буюу картын бараатай, лангуунууд нь хоосон гэгдэх тэр үед улс орныг удирдаж “унаж буй онгоцны хошууг нь өөд нь өргөж чадлаа, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ” хэмээн алдаршиж яв­сан. Монголын ард түмэн эдү­гээ ч П.Жасрай сайд хэмээн хүн­дэтгэн дурссаар байдагт нь үр хүүхдүүд бид ямагт талархаж яв­даг.

Тиймээс бид өвөөгийнхөө Монголын төр нийгмийн үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг хүндэтгэн дуурсгаж, улмаар нийгэм эдийн засгийн хөгжилд зохих тус, хувь нэмрийг оруулах зорилгоор сангаа байгуулсан. Сангийнхаа тэргүүнээр зээ охи­ны хувьд, мөн үйл хэргийг нь үргэлжлүүлж яваагийн хувьд би ажилладаг.

Энэхүү зо­­рил­гоо хэрэгжүүлэхийн тулд гур­ван чиглэлийн үйл ажил­ла­гаа явуулна. Нэгдүгээрт, Ерөн­хий сайд асан П.Жасрайн ал­дар суу, үйл хэрэг, хийсэн бү­тээ­сэн бүхнийг үеийн үед сур­талч­лан таниулах, түгээн дэлгэ­рүү­лэх явдал юм.

Мөн эрдэм шин­жилгээний дэвшилтэт бү­тээл шалгаруулан П.Жасрайн нэрэм­жит шагнал гардуулах, эдийн зас­гийн чиглэлийн эрдэмтэн суд­лаач­дын ажлыг хөхүүлэн дэм­жихээр болоод байна. Түүнчлэн өвөө­гийн маань нэрэмжит олимпиад, уралдаан тэмцээн явуулж, залуу, өсвөр үеийн хүүх­дүүдийн хөгжлийг дэмжих тал дээр анхааран ажиллаж байна.

-Байгуулагдаад хоёр жил орчим хугацааг үджээ. Хийж бүтээсэн ажлуудаасаа цухас дурьдвал?

-Байгуулагдсанаасаа хойш олон ажлыг төлөвлөн хийж ирсэн. Тэр дундаа өвөөгийнхөө оролцож байсан бүхий л нэвтрүүлгийг цомог болгон хэвлэн гаргасан. Өвөө­гийнхөө олон жилийн өм­нө өгч байсан ярилцлагууд, хө­рөг нэвтрүүлгүүдэд дүн шин­жилгээ хийхэд өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах, хөгж­лийн гарцыг хэлж байгаа юм шиг, маш их мэдлэг мэдээлэл сургамж авахаар нэвтрүүлгүүд байдаг.

Бид эдгээр нэвтрүүлэг, ярилцлагуудаас зарим нэгийг нь эмхтгэл болгон олны хүртээл бол­гож байгаа. Мөн П.Жасрай агс­ны тухай гаргаж байсан нам­тар, номуудыг нийгэм, эдийн зас­гийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст гарын ав­лага болгох, мөн улс төр, ний­гэм эдийн засаг судлаачид, сонир­хогч­дод онол практикийн аль аль талаас нь мэдлэг, чадвараа дээш­лүүлэх, өөрийн судалгааны арга барилыг сайжруулах, цогц мэд­лэгтэй болоход нь ихээхэн тус дэмжлэг болоосой гэдэг үүднээс дахин хэвлүүлсэн.

Өвөө маань эдийн засгийн онол, мэ­дээ­лэл шинжилгээ гэх номыг гар­­гаж байсан. Их, дээд сур­гуу­лийн оюутнууд, эдийн зас­гийн онол сонирхсон су­рагч­­дад зо­риулсан лекцийн эмхт­гэлд өвөөгийн маань зааж байсан 15 лекц багтсан байдаг. Энэ но­мыг оюутан, залууст хүргэх ажил явагдаж байгаа нь тэр агуу хү­ний оюун ухааны өчүүхэн хэс­гийг ч болов ирээдүй хойч үедээ өв­лүүлэн өгөх том боломж гэж бид харж байгаа.

Ер нь тогтвортой эдийн засаг, улс орны тогтвортой хөгжлийн үндэс суурь, нэгдсэн бод­лого, урт хугацааны төлөв­лөлт, тооцоо судалгаан дээр ор­шин тогтнодог. Тиймээс ч “Жасрай” сан улс орныхоо хөг­жил дэвшилд өөрийн хувь нэм­рийг оруулахын тулд, мөн оюутан залуусын идэвхтэй орол­цоог дэмжиж, залуу та ч гэсэн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж өөрийн хувь нэмрийг оруулаасай хэмээн хүсч урам зориг өгч ирсэн.

Энэ утгаараа бид эрдэм шинжилгээний бага хурлуудыг хийж ирсэн бөгөөд энэ сард “Тогтвортой эдийн за­саг-бодлого шийдэл” эрдэм шин­жил­гээний бага хурлыг оюутан, залуучуудын дунд зо­хион бай­гуулахаар төлөвлөөд бай­на.

-Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байгаа талаараа тодруулахгүй юу. Эрдэм шинжилгээний хур­­лаас гарах үр дүнг та хэр­хэн харж байна вэ?

-Энэ удаагийн эрдэм шин­жил­гээний бага хурлыг бид илүү өргөн хүрээнд зохион байгуулах зорилгоор МУИС болон НАМЗХ, НАМОХ гэсэн томоохон бай­гууллагуудтай хамтран энэ сарын 25-27-ны хооронд зохион бай­­гуулахаар төлөвлөөд бэлт­гэл ажлаа хангаж байна. Байрш­лын хувьд Улаанбаатар хот­ноо зохиогдох төдийгүй Ор­хон, Дар­хан-Уул, Ховд зэрэг аймагт мөн зохион байгуулах юм.

Эдийн зас­гийн ухааныг су­далж буй оюутан, залуусынхаа орол­цоог бий болгож, хямралаас гарах ар­га зам, хувилбарын талаар өөрс­дийнхөө үзэл бодлыг илэрхийлэх бо­лолцоог олгож байгаагаараа да­вуу талтай. Өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах хувил­ба­рууд гарч ирнэ гэдэгт би хувь­даа огтхон ч эргэлзэхгүй бай­на.

Эрдэм шинжилгээний ху­рал хийгээд зогсохгүй энэхүү хур­лын үр дүнгээр эрдэмтэн суд­лаач­дын хэлэлцүүлэг явуулахаар тө­лөвлөөд байна. Улс орны хөгж­лийн нэгэн үндэс, суурь нь тогт­вортой, зөв эдийн засгийн бод­лого дээр тогтдог учир “Жас­рай” сан цаашид шилдэг эдийн засагчдыг дэмжих, хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж Мон­гол Улсынхаа хөгжил дэвшилд бо­дитой хувь нэмрээ оруулж ажил­лахыг зорьж байна.

-Шагнал урамшуулал, ма­териал хүлээн авах хугацаа нь ямар байх вэ?

-Хугацааны хувьд гуравдугаар сарын 20-ноос өмнө оюутан, залуусын бүтээлийг [email protected] хаягаар хүлээн авна. Харин шагналын хувьд нэгдүгээр байр 700, хоёрдугаар байр 400, гуравдугаар байр 200 мянган төгрөгийн шагналтай. Хэдийгээр шаг­нал маань бага санагдаж ма­гадгүй ч оюутан, залуусаа дэм­жих нэгэн оролдлого тул тэд маань идэвхтэй оролцож байна.

-Цаашдын төлөвлөгөө болон хийх ажлынхаа талаар?

-Өвөө маань дөрөвдүгээр ан­гиа төгсөөд багшилж эхэл­сэн. Долдугаар ангиа төг­сөөд сур­гуу­лийн захирлаар томилог­дож ажилласан. Дээд сургуулиа төг­сөж ирээд багшилсан. Ер нь л насаараа багш хийсэн, энэ ажил­даа ч дуртай хүн байсан. Тий­мээс дарга гэж дуудуулахаас илүү багшаа гэж хэлүүлэх дур­тай байсан. Өөрөө бол оюутан, залууст оюуны хөрөнгө оруулалт хий­хийг илүүд үздэг байсан.

Тиймээс “Жасрай” сан маань ч гэсэн оюуны хөрөнгө оруулалт хийхийг илүүтэй зорьж, өвөө­гийнхөө хийж байсан, зорьж байсан үйлийг үргэлжлүүлэхийг хүсч, зорьж байгаа. Энэ хүрээнд гадаад улс орнуудын эдийн засгийн чиглэлийн сургуульд оюут­нуудыг зуучлах, тэтгэлэг олгох, олон улсын эрдэмтэн судлаачдыг Монгол Улсад урин олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж бай­на. Түүнчлэн П.Жасрайн нэ­рэмжит шилдэг эдийн засагчдын тө­рийн шагналыг бий болгохыг хүсч ажиллаж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваахүү

 
 
 
Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй
Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.