Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 22 секунд
Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

МАХН-ын Н.Энхбаяр тэргүүтэй, гишүүд дэмжигчид нойтон өлсгөлөнгөө даваа гариг буюу 5-р сарын 30-ний 22 цагийн орчимд зогсоосон. Энэ нь МАХН-ынханд Чингэлтэй дүүргийн зүгээс зөвшөөрөлгүй өлсгөлөн зарлаж "Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль"-ийн 15.2-г зөрчсөн тул албадан буулгана гэсэн сануулга өгснөөс үүдэлтэй. Түүнчлэн зарим гишүүдийнх нь биеийн байдал муудаж, зарим нь дургүйцлээ илэрхийлсэн нь мөн өлсгөлөнгөө зогсоох нэг шалтгаан болжээ.

Өчигдөр МАХН-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийж, намынхаа гишүүнчлэлээсээ албан ёсоор татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэд Н.Энхбаярын энэ өлсгөлөнгөөс шалтгаалж, нэр дэвшигчид нь тойрогтоо штабаа байгуулах, орон нутагт бэлтгэлээ базаах ажлууд нь хоцорч байгаа учраас уг шийдвэрийг гаргажээ.

Түүнчлэн намын нөхөд нь түүнийг өлсгөлөн зарлах нэрийдлээр далд сурталчилгаа явуулсан гэж үзэж буйгаа ч илэрхийлсэн. Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаярын "нойтон" тэмцэл намынх нь зарим гишүүдийг ноцтой бухимдуулаад байна. МАХН-ынхан СЕХ-нд хуульд заасан хугацаандаа амжиж сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүргүүлсэн. Энэ талаар зарим иргэдэд "СЕХ Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшүүлэхээр боллоо, тиймээс өлсгөлөнгөө зогсоочихлоо" гэсэн буруу ойлголт байна.

Угтаа Сонгуулийн тухай хуулийн 128.2-т "Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ" гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу л баримт бичгээ СЕХ-нд хүлээлгэн өгснөөс биш УИХ-д нэр дэвших нь баталгаажаагүй.

Хуульд зааснаар МАХН-ын гишүүдийн УИХ-д нэр дэвших эсэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу энэ сарын 7 гэхэд СЕХ эцэслэн шийдвэрлэнэ. Гэхдээ нэгэнт ялтай нь тогтоогдсон Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх нь хуулиар хориотой юм.

Эх сурвалж : NEKH.MN
30 настай АН 60 настай хөгшчүүлээ
30 настай АН 60 настай хөгшчүүлээ "уралдуулах" нь ээ...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.