Ард түмний мисс Ариунцэцэг баян Базрааг залуу эхнэрээс нь салгаж, хайрын холбоо үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 50 секунд
Ард түмний мисс Ариунцэцэг баян Базрааг залуу эхнэрээс нь салгаж, хайрын холбоо үүсгэжээ

Ард түмний мисс Ариунцэцэг баян Базрааг залуу эхнэрээс нь салгаж, хайрын холбоо үүсгэжээ

Оюунтүлхүүрийн экс нөхөр “Алтайн хүдэр” компанийн захирал Базар хэмээх энэ залуугийн тухай таатай мэдээлэл олонд хүрч байсан удаагүй. Дуучин Оюунтүлхүүртэй суусных нь дараахан нь түүний эхнэр хүүхэд хэвлэлд ярилцлага өгч, Базраа хэмээх залуу эхнэр хүүхэдтэй гэдгээ нууж шинэ амьдрал зохиосон гэдгийг нь дэлгэж, Овунтүлхүүрийн аав, хөгжмийн зохиолч Дамдинсүрэн гуай амин хайртай охиноо түүнээс бараг л хүчээр салгаж авсан. Монголд “МонДоналдс” нэртэй хоолны газар ажиллуулж “МакДоналдс”-ын торгуульд унаж явсан энэ залуу Говь-Алтай аймагт Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлодог “Алтайн хүдэр” хэмээх компанийн эзэн болжээ. Жилд 2.4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг тус компани эзэндээ “Баян” гэх сүржин тодотголыг өгчээ. Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиосон Баян Базраа Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглосон Э.Оюу гэгч өөрөөсөө олон дүү бүсгүйтэй хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон. Гэвч тэдний энэ амьдрал бас л удаан үргэлжилсэнгүй. Ард түмний мисс тодотголтой Ариунцэцэгтэй тэрээр хайрын шинэ холбоо үүсгэж, залуухан эхнэр, нялх хүүхдүүдээ  хөсөр орхиод байна.  Тэдний энэ харилцааг сонссон олон хүн мисс Ариунцэцэгийг буруутгаж байгаа бөгөөд “Өөрөө нөхрөө алдаж, сэтгэлдээ шархтай үлдэж байсан хэрнээ одоо бусдын амьдралаар тоглолоо” гэж дургүйцэх олон хүн гарч иржээ.

Shudarga.mn

Вазелины 11 ид шид
Вазелины 11 ид шид
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.