Вазелины 11 ид шид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 59 секунд
Вазелины 11 ид шид

Вазелины 11 ид шид

 

1.УРУУЛ ТАНЬ ХУУРАЙШААД, ХАГАРААД байгаа бол түрхээд үзээрэй ямар ч бүтээгдэхүүнээс хамаагүй илүү үр дүнг мэдрүүлж маш гоё зөөлхөн болгоно. Зүгээр л өнгөгүй түрхэх уйтгартай санагдаад байвал жижиг стаканд вазелинаасаа жаахан хийгээд тукофонд 1мин байлгаж шингэрүүлээд (халуун савтай усанд дээр нь тавиад ч хайлуулж болно) хүссэн өнгийнхөө уруулын будгаас эсвэл уруул өнгөлөгчөөсөө хийгээд холиод жижигхэн цүнхэнд авч явахаар*travel size* савлаад хөлдөөгчиндөө хийгээд хонуулчих. Ингээд л гоё өнгийн LIPBALM.тай болчихно. 

2. ҮНЭРТЭЙ УСАА УДААН БАРЬЦТАЙ БАЙЛГАХ- ыг хүсвэл хамгийн их тогтоц сайтай байдаг буюу гарын алганы дээд хэсэгт болон чихний доор хойно, хүзүү хэсгээрээ жаахан вазелин түрхээд дээрээс нь усаа цацах юм бол өдөржин сэнгэнэсээр байх болно.

3. ХӨЛНИЙ АРЬС ЗӨӨЛРҮҮЛЭХ (ерөнхийдөө хуурай арьстай хүмүүст маш их ач тустай) -Орой унтахаасаа өмнө хөлөө бүлээн усанд дүрж хэсэг байлгаж амраачихаад вaзелинаасаа массаж хийж шагай болтлоо түрхээд (хүсвэл lavender г.м гоё үнэртэй концэнтрацтай тосноос 1,2, дусал хийж холиод түрхэж болно) оймс өмсөөд унтаарай. Өглөө босоод үр дүнг мэдрэх болно. 

4. ҮСЭЭ ӨӨРӨӨ БУДАХАД толгойны уг болон чих хэсгээрээ өнгө оруулахгүй цэвэрхэн будахад вазелин маан хэрэг болно. Бас хумсаа будахдаа илүү гаргаж будах тохиолдол байдаг тиймээс будахаасаа өмнө хумсны махаа тойруулаад вазелин түрхэж байгаад будаж болно.

5. УРТ, ДЭРВЭГЭР, ӨТГӨН СОРМУУС.тай болохыг хүсч байвал унтахаасаа өмнө нүдэндээ оруулахгүйгээр гараараа сормуусны уг хүртлээ түрхээд өгөөрэй. Бас сормуусаа будахаас өмнө жаахан түрхэж байгаад будвал хамаагүй урт бас өтгөн харагдана. Дараа нь ч арилахдаа амар. Туршаад үзээрэй! Аан бас дууссан сормуусны будагны багсанд вазелинаасаа түрхэж байгаад зурсан хөмсөгнийхөө үсийг хойш нь самнаж өгвөл илүү өтгөн үстэй харагдахаас гадна гоё хэлбэрт ороход тусална шүү. 

6. ТОД ӨНГИЙН УРУУЛЫН БУДГИЙГ ХЯЛБАР АРИЛГАНА. Усны хамгаалалттай эсвэл тод өнгийн будаг арилгахад зориулалтын шингэн байхгүй бол магадгүй заавал мөнгө үрж худалдаж авахгүйгээр нүднийхээ будгийг ч арилгах боломжтой. Вазелинаасаа нимгэндүү тойруулж түрхэж байгаад салфетка юмуу хөвөнгөөр арчиж авна.

7. МАШ ХУУРАЙ АРЬСТАЙ ХҮМҮҮС байвал өвдөг болон тохойндоо түрхэж өгвөл гоё зөөлөрнө. Бас биений тос нь хангалттай чийгшил өгөхгүй хурдан шингээд байвал вазелинаасаа жаахан хольж байгаад түрхвэл гайхалтай үйлчилгээ болно. Бас ханиад хүрээд нус гоожсоор түлэгдсэн үед хамартаа түрхвэл түлэгдсэн арьс маань хурдан эдгэж хорсохгүй тайвширдаг.

8. ШҮДЭНД УРУУЛЫН БУДАГ НААЛДАЖ ӨНГӨ ОРОХООС ХАМГААЛНА. Ялангуяа чухал үдэшлэгт эсвэл болзоонд явах ч юмуу тэр үед уруулаа тод будгаар будсан бол урд талын шүдний хэсэгтээ нимгэн вазелин түрхвэл будаг наалдахгүй. Beyonce ч тоглолтынхоо өмнө түрхдэг гэнэ шүү.

9. ГЭРЭЛТҮҮЛЭГЧ БОЛОН ХАЦАР ӨНГӨЛӨГЧ болгон ашиглана. Ялангуяа нүүрээ бага буддаг бүсгүйчүүд маань хацарныхаа ясны дээр хэсэгт уртаашаа дээрээс нь доош нь нимгэн вазелин хуруугаараа түрхвэл нүүр нь гялалзаад маш гоё харагданаа. Бас боронзон эсвэл ягаандуу нүдний тенээсээ үрж байгаад жаахан холиод кремэн хацар өнгөлөгч болгон ашиглаж болно оо. Бас бор боронзон өнгөтэй хольсноороо зуны үед мөрний ясаа тодруулж харагдуулах эсвэл биеэ борлуулж харагдуулахаар гараа хүзүүгээ г.м тосолж өгч болно.

10. ТӨМРӨН ЭЭМЭГНЭЭС ЧИХ НЬ ХАРШИЛДАГ БОЛ ээмэгнийхээ нүхрүү ордог урт хэсгээр нь вазелиндаа дүрээд тойруулаад түрхэж байгаад зүүвэл no problem

11. ГУТАЛ ХОЛГОХООС СЭРГИЙЛНЭ- туфль болон гутал жаахан барих гээд байвал эсвэл холгож магадгүй санагдвал хойд хэсэгт нь жаахан вазелин түрхээд өмсөөрэй. Хөлийг тань холгохгүй. Бас лаакан гутлан дээр зураас гарсан бол чих ухдаг хөвөнгөөр арчвал арилна.

Дэд сайд Д.Атармаа осолд орж, биеийн байдал нь хүнд байна
Дэд сайд Д.Атармаа осолд орж, биеийн байдал нь хүнд байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.