Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар тэргүүтэй МАН-ын нэр дэвшигч Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Н.Учрал, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа, нарт Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвслийн 498 хүн өрсөлдөж байгаа аж. Дашрамд дуулгахад Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэг төдийгүй МАН-аас Нийслэлийн есөн дүүрэгт нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар манлайлан 2016 оны НИТХ-ын сонгуульд оролцож байгаа юм.