ШАДАР САЙД Я.СОДБААТАР ШХАБ-ЫН ЦАХИМ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 39 секунд
ШАДАР САЙД Я.СОДБААТАР ШХАБ-ЫН ЦАХИМ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ

ШАДАР САЙД Я.СОДБААТАР ШХАБ-ЫН ЦАХИМ ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг 2020 онд даргалж буй Энэтхэг улс энэ жилийн ээлжит хуралдааныг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралдааныг Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч М.Венкая Найду нээж үг хэлэв.
Хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч А.Э.Новиков, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсынпарламент дахь Гадаад харилцаа эрхэлсэн сайд Андлиб Аббас, ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзада, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов нар оролцов. Мөн ШХАБ-ын ажиглагч орнуудаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салех, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Р.А.Головченко, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Джахангири Эсхак, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нар оролцож үг хэлэв. Тус хуралдааны тусгай зочноор Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов оролцов.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар КОВИД-19 дэлхий дахинд аюул учруулж буй энэ үед цар тахлын хор уршгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцож, буурай хөгжилтэй орнуудад тусламжийн гараа сунгаж, цар тахлын хүнд үеийг даван туулахад туслалцаа үзүүлэх шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгааг дурьдан хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг уриалав.
Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллах, боломжтой төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой байгааг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хуралдаанд оролцох үеэрээ илэрхийлэв.
Мөн тэрээр Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн үйл явц тодорхой ахицтай байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Орос, Хятад гурван улсын "Эдийн засгийн коридор"-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгээд зогсохгүй, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.
Ирэх жил ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг Бүгд Найрамдах Казакстан Улс тэргүүлэхээр болов.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 

Т.Доржханд: Монголбанкны удирдлага нь ч, институци нь ч ажлаа хийж чадахгүй байна
Т.Доржханд: Монголбанкны удирдлага нь ч, институци нь ч ажлаа хийж чадахгүй байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.