Т.Доржханд: Монголбанкны удирдлага нь ч, институци нь ч ажлаа хийж чадахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Т.Доржханд: Монголбанкны удирдлага нь ч, институци нь ч ажлаа хийж чадахгүй байна

Т.Доржханд: Монголбанкны удирдлага нь ч, институци нь ч ажлаа хийж чадахгүй байна

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Төрийн Ордонд сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал тэрээр: "Монголбанк мөнгөний бодлого оруулж ирэн, УИХ-аар хэлэлцүүлэх үеэр би ханшны хямрал байгаа шүү. Дэлхий даяар инфляцийн хүндрэл үүсчихсэн. Та нар өөдрөгөөр асуудлыг битгий хараад бай гэж хэлж байсан. Өнөөдөр бодит байдал дээр юу болов? Энэ оны нэгдүгээр улирал гэхэд л инфляци хэдийн хоёр орон тоотой, 15 хувьтай. Валютын нөөцөөсөө нэг тэрбум ам.долларыг алдчихсан, ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг нь 3000 дээр яаж тогтоох вэ? гээд аргаа бараад явж байна. Нөгөө хийсэн гээд байгаа судалгаа, тооцоо нь хаана байгаа юм? Энэ институци нь ажлаа хийж чадахгүй байна. Би өөрөө Сангийн Яаманд ажиллаж байсан хүн.

Монголбанкныхаан, ингэж ажилладаггүй юм. Монголбанкны удирдлагад яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй.

Учир нь албан ханшаа ч бид мэдэхгүй байна. Ханшаа ингэж алдаад, нөөцөө барчих юм бол бид дефольт руу явна. Буцаад 2016 оны нөхцөл байдал руугаа очно. Иймээс хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой биз дээ? Мэргэжилтний хувьд хэлэхэд буруу бодлого яваад байна шүү. Яг одоогийн нөхцөлд мөнгөнийхөө бодлогыг хатууруулж, бодлогын хүүгээ өсгөх хэрэгтэй. Ингэж байж бид нөөцөө хамгаална" гэв.

С.Сарнай

Боко Харамынхан автобусанд зорчигчдыг хулгайлжээ
Боко Харамынхан автобусанд зорчигчдыг хулгайлжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.