АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг. Энэ жил тус аяныг “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор зохион байгуулсан бөгөөд аяны хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороод сургалт, нөлөөллийн урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, тус аянд нэгдсэн.

✅Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран “ХДХВ/ДОХ-д анхаарлаа хандуулах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын эрүүл мэндийн боловсрол, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эерэг зан үйлд сургах зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

✅Уралдаанд ахлах ангийн 50 гаруй сурагч оролцсоноос шилдгээр шалгарсан сурагчдыг шагнаж урамшууллаа.

✅I байр 10 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч И.Энхбаяр

✅II байр 10 дугаар сургуулийн 12А ангийн сургач Э.Хонгорзул

✅III байр 75 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Э.Сувд

✅Тусгай байр 59 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Анужин

✅Тусгай байр 75 дугаар сургуулийн 12А Э.Анужин

Та бүхэнд сургалтын өндөр амжилт хүсье.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.