Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 2 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 9. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 19. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой, болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн "нөхөртэй учирах" хэмээн сайн  хэмээжээ.

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Адал явдал, хувь заяаны гэнэтийн эргэлтийг зөгнөсөн өдөр. Хууран мэхлэлтээс болгоомжил. Өнөөдөр аливаа харилцаа, уулзалтаа цөөрүүлж, уран бүтээлийн эрэл хайгуулаа ч түр орхи. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, аар саар зүйлд сатаарсны хэрэггүй. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй. Олны газар явах, дасгал хийх, мөн биеийн хэт ачааллаас сэрэмжил.

Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр ажил дээр үүсэн гарах асуудлуудад өөрийгөө бэлтгэ. Дарга, удирдлагатайгаа муудалцах, хамтран ажиллагсадтай үл ойлголцох, муу санаатай хүний нууц явуулга, хорлолд өртөж мэднэ. Амгалан тайван байдлаа хадгалж, буулт хийх арга замыг хайж олохыг хичээ, тэгвэл бүх зүйлс бүтнэ. Хувийн амьдралаа сайн сайхнаар өөрчлөх боломж ирэх ба тэрхүү боломж бололцоог бүү алдаарай. Ганц бие хониныхон өөрийн заяаны ханьтай учрах бололтой.

Хамтатгах (5/21-6/21)

Хэрэв та аялж, зугаалахаар төлөвлөсөн бол түүнийг хэрэгжүүлэхээ хойшлуулах хэрэггүй. Хүнтэй санамсаргүй танилцахаас сэрэмжил. Өнөөдөр таны дэргэд байх хүн шударга бус журамгүй юм шиг санагдах болно. Түүнийг нэлээн сайн таньж мэдэхийг хичээгээд дараа нь гүнзгий харьцаанд орох эсэхээ шийд.
 

 Мэлхий  (6/22-7/22)   

Шинэ нээлт хийх, идэвхтэй тэмцэх цаг ирлээ. Таны үйл хөдлөл эрс шийдмэг байх ёстой. Зарчмын бус маргаан мэтгэлцээн, шалихгүй хэрүүлээс зайлсхий гэж гараг эрхэс танд зөвлөж байна. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Үүнээс болоод биеийн байдал тавгүйтэж ч болзошгүй. Хэрвээ таны зарим нэг хүсэл эрмэлзлэл танд тохирохгүй юм шиг санагдвал зүгээр л шууд орхиж, түүний оронд хүссэн зүйлээ хийхийг зөвлөж байна.

Арслан (7/23-8/22)   

Сэтгэлээ нээх, бодол санаагаа цэвэрлэх, эргэцүүлэн бодох өдөр. Энэ өдөр нь шинэ ажил хэргийн эхлэл, гэр бүлийн харилцах харилцаанд таагүй байх ба хувийн ажил төрөлд хүндрэл гарах байна. Аль нэг зүйлд идэвх зүтгэл гарган ажиллахаас татгалзаж, шинэ санаа санаачилга гаргах гэсний хэрэггүй. Нөхцөл байдлыг эрүүл ухаанаар дүгнэх мөн эргэн тойрнын хүмүүсийн зөв санаа бодол нь үүсээд байгаа нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарахад тань тусална

Охин (8/23-9/22)    

Одод урьдын адил таагүй байрлал эзэлсэн байна. Тайван биш амьдрал, их хэмжээний ажил таны амьдралын түвшинг ихээр буулгаж болох юм. Санасан зорилгуудыг дахин бодох, эргэж харах зэрэг шинэ ажилд хүндрэл үүсэж магадгүй. Томоохон хэмжээний санхүүгийн алдагдал хүлээж магадгүй. Эрсдэл бүхий биеийн ачаалал, үйл ажиллагаанаас зайлсхий. Танд байр байдлыг өөрчлөхийн тулд сайн амралт хэрэгтэй.

Жинлүүр (9/23-10/22)   

Шинэ түвшинд хүрэхэд өөрийгөө хөгжүүлэх алхам хийх өдөр. Шинэ ажил эхлэх, гэрээ хэлэлцээр хийхэд таатай. Ажил дээр хэн нэгний тусламж авалгүйгээр ганцаараа амжилт гаргана. Таны удирдлага гаргасан амжилтаас чинь хамаарч шагнал, бүүр гадаадад аялах эрхээр ч шагнаж магадгүй. Ямартай ч та ойрын хугацаанд эх орноосоо багагүй хугацаанд гараад ирнэ. Энэ бүхэн яг л зүүд мэт танд санагдана. Мөн түүнчлэн таагүй зүйлээс ч цэвэрхэн мултран гарна. Гэнэтийн таатай зүйл эсвэл шинэ хүн нэмэгдэж баяр баяслыг авчирна. Таны хувьд энэ өдөр сэтгэлийн болон итгэлийн асар их өгөөжтэй байх нь тодорхой.

Хилэнц (10/23-11/21)   

Мэргэжлийн салбарт ажилагсдын хувьд амжилт төдийлөн харагдахгүй байна. Гэхдээ хичээл зүтгэл хаана ч хэрэгтэйг сана. Амьдралын чадамж сексийн эрч хүч нэмэгдэж таны биеийн байдал сайжрана. Шинэ танилтай болох болон хайртай хүнтэйгээ романтик болзоонд явахыг үгүйсгэхгүй. Энэ ордны бүсгүйчүүдийг өнөөдөр таатай мэдээ хүлээж байна. Харин эрчүүдийг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхийг зөвлөж байна.
 

Нум (11/22-12/21)    

Бүх л өдөржин тааламжтай байх өдөр. Таны ажил хэргийг өөрчлөхүйц тааламжтай мэдээ, алтан зөвлөгөө найз нөхдийн дэмжлэг ирнэ. Таны хамтрагч таныг гайхшруулна. Энэ нь таньд шинэ санагдах учраас хүндээр тусах болно. Ойр дотны хүмүүсдээ анхаарал тавих хэрэгтэй.

 

Матар (12/22-1/19)   

Эсрэг тэсрэг өдөр. Ядрах, гадны нөлөө эсвэл таагүй байдал нь ажил мэргэжил болон таны ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Ажил хэргээс бусад төлөвлөөгүй асуудалд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээ. Энэ өдрийн сөрөг хандлагыг таны тэмүүлэлтэй, зорилготой зан тань сааруулах болно. Арилжаа наймаа тань олз омогтой байж ирэх өдрүүдийг стресгүй өнгөрөөхөд туслана.
 

Хумх (1/20-2/18)   

Гоо сайхандаа анхаарахад таатай өдөр. Өнөөдөр та мөнгө олох гэж улайрсаар байгаад ертөнцийг аврах гоо байхнаа умартсан байна. Хэдийгээр толинд та өөртөө дажгүй харагдаж байвч бодит байдал дээр таны арьс одоо арчилгаа шаардах хэмжээнд хүрсэн байгааг анхаар. Таны санхүүгийн асуудал сайжирч, нөхцөл байдал аз жаргалаар дүүрэн байна. Энэ өдөр мэргэжлийн болон хувийн асуудлаа шийдвэрлэхэд таатай байна. Энэ өдөр та хайр дурлалдаа умбах болно. 

Загас (2/19-3/20)

Сэтгэл санаа тавгүйтэх өдөр. Бүсгүйчүүд хувь тавилангийн ивээлд байгаа гэж бүү бод таны нэрэлхэх зан, хамгийн их хувь авах шунал, мөн өөрийн хүссэнээ авахыг эрмэлзэх тань сарны дургуйцлыг хүргэж болзошгүй байна. Аливаад яаралгүй хандаж, хойшлуулах нь чухал юм. Хүүхэд болон өсвөр насныхны асуудалд анхаарлаа хандуулаарай.

 

Түгжрэлээ дийлэхээ больж, тэг зогсолтод орсон Сингапурыг нийтийн тээвэр аварсан
Түгжрэлээ дийлэхээ больж, тэг зогсолтод орсон Сингапурыг нийтийн тээвэр аварсан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.