Хан-Уул дүүрэгт “Smart education” төсөл амжилттай хэрэгжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Хан-Уул дүүрэгт “Smart education” төсөл амжилттай хэрэгжлээ

Хан-Уул дүүрэгт “Smart education” төсөл амжилттай хэрэгжлээ

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хан-Уул орон нутгийн хөтөлбөр, “Мобиком” Корпораци хамтран хүүхдийн боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор “Smart education” төслийг Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж, төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шилдгээр шалгарсан тус дүүргийн ерөнхий боловсролын 30 сурагчид төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гар утас бэлэглэж, сурлагын амжилт хүслээ.

“Smart education” төслийн зорилго нь коронавируст /Ковид-19/ цар тахлын улмаас танхимын болон зайн сургалтыг хослуулж таван хоног танхимаар, ес хоног цахимаар ээлжлэн хичээллэх шийдвэр гарсантай холбогдуулан интернэтгүй, гар утаснаасаа хичээллэх боломжгүй, гэр бүлийн орчинд нь техникийн боломж нөхцөл бүрдээгүй зэрэг шалтгаанаар цахим хичээлээ үзэж чадахгүй байгаа сурагчдад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Тажикстаны Тусгай хүчний удирдагч “Исламын улс”-д нэгджээ
Тажикстаны Тусгай хүчний удирдагч “Исламын улс”-д нэгджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.