Тажикстаны Тусгай хүчний удирдагч “Исламын улс”-д нэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 43 секунд
Тажикстаны Тусгай хүчний удирдагч “Исламын улс”-д нэгджээ

Тажикстаны Тусгай хүчний удирдагч “Исламын улс”-д нэгджээ

        Тажикстаны тусгай албаны дарга алан хядагч “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн гэх дуулиан барууны хэвлэлүүдэд гарчээ. “BBC” агентлагийн мэдээлснээр тус бүлэглэлийн сайтад тавигдсан бичлэгт Тусгай албаны дарга Гулмурод Халимов бичигдсэн байжээ.

 

Тэрээр Исламын улсын дайчдын адил хар өнгийн хувцас өмсөж, буу барьсан байв. Гэхдээ олон улсын ажиглагчид Гулмурод Халимов энгийн нэг дайчин биш, тодорхой түвшний цэргийн удирдагч болсон хэмээн харж байна.

 

Гулмурод Халимов нь энэ сарын эхэн үеэс хойш Тажикстанд сураггүй болсон бөгөөд түүнийг хаачсан гэх асуудал тус улсад олны анхаарлыг татаж байв.

 

Тэрээр Сирид хийгдсэн хэмээн таамаглаж буй бичлэгт “Тажикстаны исламын шашинд хандаж буй өнөөгийн бодлого буруу учраас тус бүлэглэлд нэгдсэн” гэжээ. Мөн удахгүй эх орондоо эргэн очих бөгөөд “гэмтнүүдийн нядлагааг эхлүүлнэ” хэмээн ярьсан байна.

 

Барууныхнаас гадна Төв Азийн олон зуун иргэд Сири, Иракын зарим нутагт нөлөөгөө тогтоогоод буй “Исламын улс”-д нэгдэж байгаа юм. Гэвч Тажикстаны Тусгай албаны дарга шиг ийм өндөр албан тушаалын, тэр тусмаа аюулгүй байдлын албаны хүн нэгдсэн тохиолдол одоогоор мэдэгдээгүй байна.

 

Тажикстаны эрх баригчид түүнийг хаана байгаа талаарх мэдээллийг нууцалж байна.

 

Олон улсын ажиглагчид Халимов бол батлан хамгаалахын бусад цэргүүдээ өөрийн талд оруулж чадах нөлөө бүхий хүн гэдгийг онцолжээ.

Г.Үжин

24 Tsag.mn

Ирсэн зочиндоо ус аягаладаггүйн учир
Ирсэн зочиндоо ус аягаладаггүйн учир
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.