“Жи Эн Моторс тур” ХХК Зайсангийн аманд зөвшөөрөлгүй байшин барихаар улайрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 18 секунд
“Жи Эн Моторс тур” ХХК Зайсангийн аманд зөвшөөрөлгүй байшин барихаар улайрч байна

“Жи Эн Моторс тур” ХХК Зайсангийн аманд зөвшөөрөлгүй байшин барихаар улайрч байна

Эрх мэдэл танил талтай л бол хууль зөрчиж үйл ажиллагаагаа явуулж болдог гэсэн ойлголтын Э.Бат-Үүл даргатай нийслэлийн удирдлагууд таслан зогсоосонд олон хүмүүс ам сайтай байдаг. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр хууль дүрмийг зөрчин байж үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгэн компаний тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Зайсан толгойн эргэн тойрон орчим газрыг ногоон байгууламжаар тохижуулах,  тэр орчимд барилга ашиглалтын чиглэлээр газар олгох шийдвэрийгУИХ-ын 2013 оны 02 сарын 08-ны өдрийн 23 тоот тогтоолоор батлан гаргасан байдаг. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Зайсан толгойн орчмын газрыг ногоон байгууламж, олон нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан байна. Гэтэл Зайсан толгойн баруун жигүүрт дээрх тогтоол шийдвэрийг зөрчин байж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын албаны дарга Т.Эрдэнэтуяа  “Жи Эн Моторс тур” ХХК-д 2014 оны 12 сарын 08-ны өдөр 10 давхар барилга барих зөвшөөрлийг хууль журам зөрчин байж олгожээ.

Энэхүү зөвшөөрөл нь холбогдох хэд хэдэн баримт бичгийг удаа дараа зөрчсөн нь нотлогдсоны улмаас барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байсан “Жи Эн Моторс тур” ХХК-д Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар 2015 оны 04 сарын 15-ны 07/1139 тоот албан бичиг илгээж, барилгын зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байдаг.

Харамсалтай нь барилга эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байтал “Жи Эн Моторс тур” ХХК нь шөнө дөлөөр барилгынхаа ажлыг явуулсаар байгаа гэнэ.  Энэ бүхэнд хяналт тавьж ажиллах ёстой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар нөхцөл байдлыг мэдсээр байж мэдээгүй дүр эсгэн таг чиг байгаад иргэд гайхаж байна.

Дээр нь “Жи Эн Моторс тур”-ийнхан барилгын суурь ухсан шороогоо шөнөөр ойролцоох үеэрийн далан руу аваачиж асгаж байгаа нь мөн л хууль зөрчсөн үйлдэл болж байгааг иргэд ам уралдан ярьж байсан юм. Цагаан дээр хараар бичсэн хууль дүрэм байсаар атал түүнийг үл тоон хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлж, шөнөөр голдуу ажиллаж, нэг мэдэхэд хэдэн давхар байшин барьчихаад “одоо буулгах боломжгүй” гэж хэлээд үргэлжлүүлэх сонирхолтой байгаа “Жи Эн Моторс тур” ХХК-ийнханд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хэн дуртай нь хаа хүссэн газраа зөвшөөрөлгүй  барилга барьж болдог болсон юм болов уу?Үүнийг хянадаг,  хэрэгжүүлдэг газар нь хаана ямар ажил хийж байна вэ?

Хүчингүй болгосон талбайн зураг:

 

Эх сурвалж: www.newsline.mn

Ц.Элбэгдорж: Намын ажил болохгүй болохоор төрийн ажил болохгүй, төрийн ажил болохгүй болохоор намын ажил болохгүй байна
Ц.Элбэгдорж: Намын ажил болохгүй болохоор төрийн ажил болохгүй, төрийн ажил болохгүй болохоор намын ажил болохгүй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.