Нойрны талаарх сонирхолтой баримтууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
Нойрны талаарх сонирхолтой баримтууд

Нойрны талаарх сонирхолтой баримтууд

Машины агааржуулагч нойр сэргээхэд нөлөөлдөггүй 

  • Ихэнх хүн машин жолоодож байхдаа нойрмоглодог бөгөөд ингэхдээ машиныхаа цонхыг буулгах эсвэл агааржуулагчаа хүчтэй үлээлгэдэг. Ингэснээр нойр сэргэдэг гэж үздэг аж. Гэвч яг үнэндээ дээрх үйлдэл нойр сэргэхэд нөлөө үзүүлдэггүй болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Унтах үед хүний бие амардаг ч тархи ажилласаар байдаг

  • Ихэнх хүн унтах үед тархи амардаг гэж боддог. Гэтэл үнэндээ унтах үед хүний бие амардаг ч тархи ажилласаар байдаг ба биеийн үйлдлийг удирдсан хэвээр байдаг байна.

Нойрны талаарх сонирхолтой баримтууд

Нойрны талаарх сонирхолтой баримтууд

 

Зүүдэлж байх үедээ өөрсдийгөө болон бусдыг аюулд оруулж болзошгүй 

  • Зүүдэндээ ярих, явах зэрэг элдэв этгээд үйлдэл гаргадаг хүн цөөнгүй.  Хэрэв таны эргэн тойронд энэ төрлийн хүн байдаг бол зүүдэлж байх үед нь нойрыг нь сэрээх хэрэгтэй аж. Учир нь тэд өөрийн мэдэлгүй нойрондоо өөрсдийгөө болон бусдыг аюулд оруулж болзошгүй байдаг аж.

​Элдвийг эргэцүүлж хэвтэх нь нойр хүрэхэд эерэг нөлөө үзүүлдэггүй

  • Судалгаанаас үзэхэд хүмүүсийн 31 хувь нь нойр хүрэхгүй үедээ нүдээ аниад хэвтэх хэрэгтэй гэж үздэг байна. Гэтэл элдвийг эргэцүүлж хэвтэх нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Хэрэв 20 минутын турш хөрвөөсөн ч нойр хүрэхгүй хэвээр байвал ном унших, хөгжим сонсох гэх зэргээр өөрийгөө сатааруулаарай. 

Унтаж буй хүнээс аалз айдаг

  • Өдөр бүр тогтмол цагт унтаж сурах нь эрүүл мэндэд хэрэгтэй чухал дадал юм. Түүнчлэн сонирхуулахад, унтаж буй хүнээс аалз айдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Мөн Бяслаг триптофан гэх амин хүчлийг агуулдаг учир нойронд сайнаар нөлөөлдөг байна.

Согтууруулах ундаа нойронд эерэг нөлөө үзүүлдэг гэх ойлголт өрөөсгөл

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үед ойр ойрхон сэрдэг тул энгийн үеийнхээс илүү амарч чаддаггүй

Их хурхирдаг, өдрийн цагаар үргэлж зүүрмэглэдэг бол нойрны өвчин байж болзошгүй

  • Зарим тохиолдолд хурхирах нь “apnea” гэх амьсгал тасалддаг нойрны өвчний шинж тэмдэг байдаг. Ялангуяа шөнө унтахдаа их хурхирдаг бөгөөд өдрийн цагаар үргэлж зүүрмэглэдэг бол нойрны өвчин байж болзошгүй аж
 Хотын удирдлагыг шүүхэд өгнө гэв
Хотын удирдлагыг шүүхэд өгнө гэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.