Алтай констракшны барьсан ”Нархан” хотхоны гадна хана ганцхан өдрийн хүчтэй салхи бороонд нуржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 22 секунд
Алтай констракшны барьсан ”Нархан” хотхоны гадна хана ганцхан өдрийн хүчтэй салхи бороонд нуржээ

Алтай констракшны барьсан ”Нархан” хотхоны гадна хана ганцхан өдрийн хүчтэй салхи бороонд нуржээ

 

nursanhothonНийслэл хот өдрөөс өдөрт өндөр барилгууд сүндэрлэж өнгө нэмсээр байгаа. Мөн орон сууцны хорооллууд ч борооны дараахь мөөг шиг олширч байгаа. Энэ олон барилга, байшинг монголчууд бид өөрсдөө сүндэрлүүлэхээс гадна өмнөд хөршийнхөн багагүй хувьд нь гар бие оролцож, том тус хүргэж байна. Гэхдээ өнөөдөр баригдаж байгаа барилгын чанар ямар байна вэ гэдгийг хянаж байгаа хяналтын байгууллага үгүй бололтой. Уг нь байгаа л байх. Гэхдээ тэр хүн нэг бол ажлаа хийхгүй байна эсвэл авлигад идэгдэж, мөнгөнд нүд, чихээ таглуулснаас зайлахгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шаардлага хангаагүй барилгыг Мэргэжлийн хяналтынхан хүлээж авлаа гээд л гардаг, яригддаг. Эсвэл хэн нэг нь чанаргүй барилгыг Улсын комисс хүлээж авснаас болж асуудал үүссэн гэсэн зарга үүсгээд л явж байдаг. Тэгвэл зарим барилга байгууламж нэгхэн өдрийн хүчтэй салхи, хэсэгхэн зуурын борооноор нурах нь холгүй байх болжээ. Үүний нэг тод жишээ гэхэд л өчигдөр орсон хүчтэй борооноор Алтай констракшны барьсан “Нархан” хотхоны барилгын хана нурж хүн бэртээх шахсан явдал юм. Тодруулбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлага хуурч унасан байна. Энэ мэт шаардлага хангаагүй ганцхан өдрийн хүчтэй салхи борооноор ийн хуурч унах барилга Нийслэл хотод хэр олон байгаа бол. “Нархан” хотхоны 13 давхрын хананаас ховхрох энэ хөөсөнцөр шавардлага эд зүйлс дээр унаж бүр цаашлаад хүний амь нас хохироож ч болох байлаа. Энэ мэт хариуцлаггүй нүд хуурсан барилга хотын үзэмж болоод иргэдийг эд хөрөнгөөр хохироож байна. Ийм шаардлага хангаагүй оршин суугч нартаа аюул заналхийлж байгаа барилга байгууламжинд холбогдох мэргэжлийн байгууллага анхааралдаа авах цаг болжээ. 

Эх сурвалж: Шуурхай.мн

 

Ирэх хоёр, гуравдугаар сард ихэнх нутгаар хүйтэн байх төлөв гарчээ
Ирэх хоёр, гуравдугаар сард ихэнх нутгаар хүйтэн байх төлөв гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.