Ирэх хоёр, гуравдугаар сард ихэнх нутгаар хүйтэн байх төлөв гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд
Ирэх хоёр, гуравдугаар сард ихэнх нутгаар хүйтэн байх төлөв гарчээ

Ирэх хоёр, гуравдугаар сард ихэнх нутгаар хүйтэн байх төлөв гарчээ

2024 оны 1-3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурч Б.Жаргалан танилцууллаа. Түүний өгсөн мэдээллийг хүргэж байна.

Агаарын температурын олон жилийн дундаж:

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нургаар -26-30 градус хүйтэн, Увс нуур, Дархадын хотгороор -30-34 градус хүйтэн байдаг бол Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12-18 градус хүйтэн, бусад нутгаар 18-24 градус байдаг.

Хур тунадасны олон жилийн дундаж:

Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2-4мм тунадас ордог бол бусад нутгаар 0-2мм ордог байна.

Агаарын температур болон хур тунадасны олон жилийн явцаас харахад 2019 оноос хойш нийт нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан байсан бол олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ.

Нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Энэ сард төвийн болон зүүн зүгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин баруун зүгийн нутгаар Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Говийн аймгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиу цас орно.

Нэгдүгээр сарын эхний арав хоногт дулаан байх бол уг арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарсан. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үед олон жилийн дунджаас дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай ихтэй байна. Сарын сүүлээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, шуурах төлөв гарчээ.

Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Төвийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.

Зүүн зүгийн ихэнх нутаг, Өмнөговь, Хэнтийн зүүн хэсгээр ахиу хур тунадас орно.

Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Ихэнх нутгаар хүйтэн, хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгааг танилцууллаа.

С.Батбаяр: Осака хот руу шууд нислэг нээнэ
С.Батбаяр: Осака хот руу шууд нислэг нээнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.