Мэргэжлийн өвчин судлалын газарт 1000 маск хандивлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 32 секунд
Мэргэжлийн өвчин судлалын газарт 1000 маск хандивлалаа

Мэргэжлийн өвчин судлалын газарт 1000 маск хандивлалаа

Мэргэжлийн өвчин судлалын газарт 1000 маск хандивлалаа

 

 Хөдөлмөр нийгмийн хамгааллын харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт өнөөдөр “Бодит үнэлэмж” мэргэжил сургалтын төвийн захирал Ц.Эрдэнэтуяа 1000 ширхэг маск гардуулан өглөө.  COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ орон даяар явж байгаа. Үүнийг иргэн бүр хариуцлагатайгаар ухамсарлаж үүргээ биелүүлж байгаагийн нэгэн тод жишээ юм.  Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь уул уурхай болон барилга, зам тээврийн ажилчдын эрүүл мэндийн үзлэгт хамруулж эрүүл мэндийн тусламж хүргэдэг билээ.  Тиймээс эрсдэл өндөртэй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Бодит үнэлэмж” сургалтын төв нь ийнхүү 1000 ширхэг маск хандивлалаа. Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Сургалт судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн Эмчилгээ чанарын менежер Ц.Сансарцэцэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн мэргэжилтэн Т. Баяржаргал нар оролцлоо. Эрүүл мэндийн эрсдэлтэй цаг үед сэтгэл гарган бусад аж ахуйн нэгжийг уриалан ийнхүү сайн үйлсийн аян зохион байгуулж буй “Бодит үлэмж” сургалтын төвийн хамт олонд баярлалаа.

 

Хуучин уурхайн нүхэнд дарагдсан хүмүүсийг хайж байна
Хуучин уурхайн нүхэнд дарагдсан хүмүүсийг хайж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.