Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар хуучин уурхайн зургаан метр гүн нүхэнд дарагдсан хүмүүсийг хайж байна. 38 настай иргэн Б, нас нь тодорхойгүй нэгэн хүний хамт шороонд дарагдсан гэх дуудлага өнгөрөгч шөнө 21:40 цагт онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Б.ГЭРЭЛ