Бие даан нэр дэвшигч Цэрэнгийн Монголыг автомашин сэлбэгийн худалдаа эрхлэгчид дэмжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 35 секунд
Бие даан нэр дэвшигч Цэрэнгийн Монголыг автомашин сэлбэгийн худалдаа эрхлэгчид дэмжиж байна

Бие даан нэр дэвшигч Цэрэнгийн Монголыг автомашин сэлбэгийн худалдаа эрхлэгчид дэмжиж байна

39392840e015449f42a28b797f058cd9

     УИХ-ын 52 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Цэрэнгийн Монгол Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын худалдаачид болон түүний эргэн тойронд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэдтэй  уулзалт зохион байгууллаа.

 

    Техникийн захуудыг шинээр баригдсан “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэх нийслэлийн захирамж гарч, үүнээс үүдэн автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл худалдаалах үйл ажиллагааг 20 гаруй жил эрхэлж байгаа 10 мянга орчим бизнес эрхлэгч, тэдгээрт үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн хоол, худалдаа үйлчилгээний газруудын эзэд болон  тэдний гэр бүл үр хүүхэд гээд 30 мянга орчим иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдахад  хүрсэнийг УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Монгол тэдний эрхийг хуулийн хүрээнд хамгаалан ажилласны үр дүнд нүүхгүй байх шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулсан. Тийм ч учираас “Да хүрээ” зах болон захын ойр орчимд автомашин сэлбэгийн худалдаа эрхлэгчид хуульч, өмгөөлөгч Монголыг тус тойрогт бие даан нэр дэвшиж байгаад талархан хүлээн авч дэмжихээ илэрхийлж байсан юм.

УИХ-ын сонгуулийн 52-р тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Монголын сонгуулийн штаб

Дээд зиндааны хоёр сэкивакэгийн өрсөлдөөн л хамгийн чухал
Дээд зиндааны хоёр сэкивакэгийн өрсөлдөөн л хамгийн чухал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.