Гацууртын ордын асуудлыг буцаав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Гацууртын ордын асуудлыг буцаав

Гацууртын ордын асуудлыг буцаав

Шуугиан тарьсан Гацууртын ордын асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тус ордын 20 хүртэл хувийг төр эзэмших нь одоогийн мөрдөж буй Ашигт малтмалын тухай уультай зөрчилдөж байна хэмээн зарим гишүүд хатуу шүүмжиллээ. Иймээс Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслийг буцаав. Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн 52.7 хувь нь дэмжлээ. Хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн хувь эзэмшлийг өөртөө авна гэвэл рояльтын татвар дээр нэмж тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласаны татвар төлөх  ажээ. Ингэхдээ тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны татварын хувь хэмжээг дээд тал нь 5 хувь хүртэл гэж тусгасан байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Иргэд хар тугалгаар хүн, байгаль хордуулсан “Заламт гол” компанийг нүүлгэхээр болов
Иргэд хар тугалгаар хүн, байгаль хордуулсан “Заламт гол” компанийг нүүлгэхээр болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.