Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг манай улсад өргөн тэмдэглэж байна. 1945 оны чөлөөлөх дайнд Монгол цэргүүд фронтын 1.5 сая гаруй дайчдын хамт мөр зэрэгцэн оролцсон түүхтэй. Энэ дайнд оролцсон ахмад дайчдаас одоо 200 гаруй хүн байгаа аж. Тэдний 195 нь нийслэл хотод ач зээ нарынхаа хамт аж төрж байна. Ялалтын баярын өмнө төр, засаг, батлан хамгаалах салбарын удирдлагаас тэдэнд хүндэтгэл үзүүллээ. Энэ сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын парад жагсаалд манай 70 цэрэг оролцож байгаа бөгөөд уг баярын жагсаалыг Чингисийн талбайд шууд дамжуулахаар болжээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn