Ц.Элбэгдорж: Ноён Сэм Уолш бид хоёр түүхэн тохиролцоонд хүрч чадлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 10 секунд
Ц.Элбэгдорж: Ноён Сэм Уолш бид хоёр түүхэн тохиролцоонд хүрч чадлаа

Ц.Элбэгдорж: Ноён Сэм Уолш бид хоёр түүхэн тохиролцоонд хүрч чадлаа

 

4 сарын 1-ний наргиа

Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж “Рио Тинто” группийн Гvйцэтгэх ерєнхий захирал Сэм Уолш нар єнгєрсєн амралтын єдєр уулзаж Оюутолгойн ордод Монголын тєрийн эзэмшдэг 34 хувийг єсгєж, 51 болгох тvvхэн тохиролцоонд хvрч, гарын vсэг зуран баталгаажуулжээ. Монголчууд хэзээнээсээ “Долоо хэмжиж нэг огтол” хэмээн хэлцсээр ирсэн. Тэгвэл долоон жил ярьж, маргалдаж, зєвшилцєж байж гэмээнэ 2009 оны 10 дугаар сарын 6-нд Оюутолгойн алт, зэс, мєнгєний ордыг ашиглах гэрээг “Рио Тинто”-той байгуулсан тvvхтэй. Харамсалтай нь Оюутолгойн ордыг ашиглах Хєрєнгє оруулалтын гэрээнд Монгол Улсыг тєлєєлж Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансvх, Харин хєрєнгє оруулагч талаас “Рио Тинто Интернэшнл Холдингс” компанийн Зэс, очир, Эрдэнийн бvлгийн ерєнхий захирал Брэд Клэйтон,” Айвенхоу майнз Монголий” компанийн ерєнхий захирал К.Маршал, “Айвонхоу майнз лимитед” компанийн ТУЗ-ын дэд дарга П.Мередит нар гарын vсэг зурахдаа Монголын говьд булаатай байгаа энэ их баялгийн зєвхєн 34 хувийг Монголын тєр эзэмших тун ч хохиролтой гэрээ байгуулсныг ийнхvv зургаан жилийн дараа єєрчилж, “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-аар байх ёстой байранд нь эргvvлэн тавих эхлэл тавигдлаа. 2010 оноос хойш хоёр дахь удаагаа, гэхдээ амралтын єдрvvдээр ирээд буцсан ноён Сэм Уолшийн энэ удаагийн ирэлтийг Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт нэг сая тоннд хvрсний баярт оролцохоор ирсэн гэж гадаад, дотоодын ажиглагчид таамаглаж байсан ч хамгийн гол нь Монгол Улсын Ерєнхийлєгчид бараалхаж, гацаанд ороод байгаа Оюутолгойн гэрээг хоёр талд адилхан ашигтай байхуйцаар єєрчлєх эхний тохиролцоонд хvрэхэд байснаа ийнхvv ажил хэрэг болгожээ. Монголд хєл тавихаасаа ємнє Энэтхэгийн хэвлэлд ярилцлага єгєхдєє “Бид Монголын Засгийн газартай ярилцах цєєхєн асуудал vлдээд байна” хэмээж байсан нь ийнхvv эхнээсээ учраа олж эхлэв.

 

“Рио Тинто”-гийн охин ком­­пани “Туркойз Хиллс Ресурс” компани нь одоогоор Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг бєгєєд 6.5 тэрбум ам.долларын хєрєнгє оруулалт хийх гэрээг Монголын Засгийн газартай vзэглэсэн билээ. “Рио Тинто”-гийн охин компани, Оюутолгойн хувь эзэмшигч “Тvркойз Хилл” гуравдугаар сарын 25-наас 5.4 тэрбумын далд уурхайн санхvvжилтийн асуудлаар ярилцаж эхлээд байгааг ч ноён Сэм Уолш Ерєнхийлєгчид дуулгасан нь Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалт тун удах­гvй эрчимтэй єр­нєхийн илэр­хийлэл болов.
Ноён Сэм Уолш Монгол улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржтой тvvхэн хэлэлцээрт гарын vсэг зурсныхаа дараа бvтэн сайнд Оюутолгойн уурхайд очиж нэг сая тонн зэс экспортлосны баярт оролцчихоод Лондон руу яаравчлан ниссэн байна.
Одоо мэдээж “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”-ын удир­­д­лагууд Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж болон ноён Сэм Уолш нарын гарын vсэг зуран баталгаажуулсан Оюутолгойд Монголын тєрийн эзэмших 51 хувийн тооцоо судалгааг жигдрvvлэх, далд уурхайн бvтээн байгуулалтыг эрчимжvvлэх талаар яаралтай ярилцаж шийдвэрлэх олон асуудал байгаа нь дамжиггvй.
Ийнхvv Монгол Улсын Ерєн­хийлєгч Ц.Элбэгдорж бvрэн эрхийнхээ хvрээнд “Эзэн нь юмаа мэддэг” гэдгийг даян дэлхийд нотлон харуулж чадлаа. Тэр vнэхээр чадлаа шvv.
Эх сурвалж:

 
 
Сайд нарын нэрс эцсийн байдлаар тодорч, АТГ-т мэдүүлэг нь хянагдаж байна
Сайд нарын нэрс эцсийн байдлаар тодорч, АТГ-т мэдүүлэг нь хянагдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.