М.Зоригт гишүүн сонгуулийн үеэр хэвлэлд 90 саяыг цацжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
М.Зоригт гишүүн сонгуулийн үеэр хэвлэлд 90 саяыг цацжээ

М.Зоригт гишүүн сонгуулийн үеэр хэвлэлд 90 саяыг цацжээ

А. Саруул өөрийн фэйсбүүк хуудсандаа нэгэн сонирхолтой мэдээлэл тавьжээ. Тэрбээр Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг судалж байгаа аж. Хуулийн дагуу шилэн дансны нэгдсэн цахим хуудастай болоод удаагүй  байна. Шилэн дансны сайтаас бид улс төрийн хүрээний эрхмүүдийн данс тооцоог чөлөөтэй харж болох ажээ. А.Саруулын нэгтгэснээр Шилэн дансны сайтын энэ оны гуравдугаар сарын мэдээлэлд арав гаруй хүний сонгуулийн үед зарцуулсан мөнгөн дүн тавигджээ. Үүнд:

1.  85,000,000.0 төгрөг- Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт - УИХГ Ё.Отгонбаярын төсвөөс 

2.  30,000,000.0 төгрөг - Сурталчилгааны зардалд  /УИХГ Я.Содбаатарын төсвөөс/

3.  19,500,000.0  төгрөг- Тойрогт ажиллах зардлаас/сургалт уулзалт зохион  байгуулах зардалд/ - Я.Санжмятав

4.   45,452,357 төгрөг  - УИХГ-үүдийн 1,2 сарын унаа,утасны зардалд/

5.   65,000,000.0 төгрөг- Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд- УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун

6.   90,000,000.0 төгрөг- Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд - М.Зоригт

7.  43,000,000.0 Тойрогт ажиллах зардлаас хэлэлцүүлэг семинар зохион байгуулах зардалд УИХГ Д.Батцогтын төсвөөс

8.  17,195,000.0 төгрөг - Тойрогт ажиллах зардлаас уулзалтын зардалд -УИХГ Д.Арвины төсвөөс

9.   6,120,000.0 төгрөг - Баянсэлэнгэ Орон нутагт томилолтоор ажиллах зардалд/УИХГ-ний төсвөөс/

10.   6,500,000.0 төгрөг - Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Н.Номтойбаярын төсвөөс

11.  17,300,000.0 төгрөг - Тойрогт ажиллах зардлаас хийсэн ажлын тайлан хэвлүүлэх зардалд УИХГ С.Ганбаатарын төсвөөс

12.  30,000,000.0 төгрөг -  Тойрогт ажиллах зардлаас гэрээний төлбөрт УИХГ С.Ганбаатарын төсвөөс/

13.  6,370,000.0 төгрөг -Тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардалд УИХГ Ж.Батсуурийн төсвөөс/

Saruul Agvaando

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

Ц.Нямдорж: Зайл чи
Ц.Нямдорж: Зайл чи
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.