Ц.Нямдорж: Зайл чи
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 18 секунд
Ц.Нямдорж: Зайл чи

Ц.Нямдорж: Зайл чи

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд гэр хорооллын иргэн газраа барьцаалж зээл авдаг тогтолцоог нээлттэй болгох зорилго агуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудал зарим хүний эгдүүг хүргэж, бүр хэрэлдэхдээ тулав. 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “0,07 га газар чинь барьцаанд тавигдаад гэрээг нь нотариат баталгаажуулсан бол үл маргах журмаар газрыг нь авах юм хийж байна. Энэ чинь зөв юм уу. Гэр хороллын дахин төлөвлөлт гэж нэг юм яваад байдаг, дахин төлөвлөлтийн хууль УИХ-д орж ирээд хоёр жил дарагдлаа. Ажлын хэсэг нь ажилладагггүй. 

Ийм хууль УИХ баталвал цаашдаа 0.07 га газар байхгүй болно. Иргэд 40 м2 орон сууц авах гээд барьцаанд тавина. Сүүлдээ газар ч байхгүй, орон сууц ч байхгүй болно. Сонгуулийн мөчлөг дуусч байна, ирэх жилийн сонгуулийн үр дүн яаж гарах юм байгаа. Өмнөх хүмүүсийн хийж байсан юм одоо хамаагүй гээд иргэдийг хохироодог. 
 
Байнгын хорооны дарга Д.Ганбат тасалж, дэг сахихгүй бол хоёуланг нь гаргана гэсэн боловч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хотын захирагчийг танхимаас хөөж гарсан. Тэрбээр “Зайл чи” хэмээхэд Э.Бат-Үүл “Яадаг муу новш вэ, чамайг доромжлуулж байхад өмөөрч байсан шүү, би” хэмээгээд хаалга саван гарч одов. 

Нотариатаар гэрээгээ баталгаажуулсан байна, хураана гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн хүчээр газрыг нь худалддаг. Ийм юм явах нь. Шүүх захирамж гаргаад Шийдвэр гүйцэтгэлийнхэн очиж ажиллана гэдэг чинь болж байгаа юм уу. Барьцааны зүйлийг нотариат баталгаажуулаад, шууд шүүх нь шийдвэр гаргадаг. Улаанбаатар хотын нийт иргэдийн 170-180 мянга нь гэр хороололд байгаа. Тэдний газар ийм дэнчин дээр тавигдана. Хуулийнхан хүчээр орно шүү дээ. 

Э.Бат-Үүлээс юм, юм болох нь. Дахин төлөвлөлтийнхөө газрын учрыг олоогүй байтал одоо баахан иргэнийг газаргүй болгох юм руу явах нь. Ухсан газраасаа хулгай хийнэ. Чамайг хулгай хий гэж улсын баатар болгоогүй шүү” хэмээн уурласан юм. 

Хариуд нь Хотын дарга мөчөөгөө өгөлгүй “УИХ-ын гишүүн хүн доромжилж болдог юм уу. Чам муу новшийг хүн доромжилж байхад би чамайг өмөөрч байсан юм шүү” хэмээн хэрүүлийн алим шидэв. Ийнхүү тэр хоёрын хэрүүл үргэлжилж, Ц.Нямдорж “Чи худлаа хэлж явдаг, хамаг амьтны газар хураагаад авчихсан, орон гэргүй хүмүүс зөндөө байна” гэхэд Э.Бат-Үүл “Дурак минь чи хэрүүлээс өөр юу хийсэн юм бэ. Худлаа солиороод” гээд л ширүүхэн “асав”. 

Тэр хоёрын хэрүүлийг Байнгын хорооны дарга Д.Ганбат тасалж, дэг сахихгүй бол хоёуланг нь гаргана гэсэн боловч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хотын захирагчийг танхимаас хөөж гарсан. Тэрбээр “Зайл чи” хэмээхэд Э.Бат-Үүл “Яадаг муу новш вэ, чамайг доромжлуулж байхад өмөөрч байсан шүү, би” хэмээгээд хаалга саван гарч одов. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Нэг муу дүүргийн дарга болчихоод УИХ дээр орж ирээд ингэж болдог юм уу. Нотариат тойрсон баахан луйвар явна. Харж л байгаарай, Батзандаан.  Ядарсан иргэд газаргүй болоод дуусна даа” хэмээн цухалдан үлдсэн юм. Хэлэлцэх бус хэрүүлийн алим болсон хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Өнөөдөр Засгийн газар хуралдана
Өнөөдөр Засгийн газар хуралдана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.