Дэлхийн аваргын мэргэн буучид
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 18 секунд
Дэлхийн аваргын мэргэн буучид

Дэлхийн аваргын мэргэн буучид

Мэдээний зураг,Өнгөрсөн онд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн Бразил улсад болсон.  Уг тэмцээнд Германы шигшээ түрүүлж, дөрөв дэх удаагаа цом хүртсэн билээ. Мөн “Немцүүд” дэлхийн аваргын олон рекордыг шинэчлэн тогтоосон юм. Тэд дөрвөн тэмцээн дараалан медаль хүртсэн анхны баг болсон. Герман 1966, 1970, 1974 онд, мөн 1982, 1986, 1990 онд гурав дараалан медаль авсан бол 2002, 2006, 2010, 2014 онд дөрөв дараалан шагналын тавцанд зогсож өөрсдийн рекордоо шинэчилсэн. Харин шигшээ багийн довтлогч М.Клозе 16 дахь гоолоо Бразилийн шигшээ багийн хаалганд оруулснаар энэ тэмцээний бүх цаг үеийн мэргэн буучаар тодорсон юм.

М.Колзе 2002 онд 5, 2006 онд 5, 2010 онд 4, 2014 онд 2 гоол оруулж, Бразилийн алдарт Роналдогийн 15 гоол оруулсан амжилтыг эвдсэн. Сонирхолтой нь М.Клозе, Роналдогийн рекорд тогтоохдоо Бразилийн хаалганд 16 дахь гоолыг оруулжээ. Мөн М.Колзе дэлхийн аваргын тэмцээнд хамгийн хол зайтай гоол оруулсан тоглогч болсон. Түүнээс өмөн Данийн аладрт хөлбөмбөгчин М.Лаудруп 1986 оны зургаадугаар сарын 8-нд эхний гоол оруулж байсан бол 1998 оны зургаадугаар сарын 28-нд өөрийн нэр дээр гоол бүртгүүлж, 12 жил, 16 хоногийн зайтай рекорд байсан. Харин М.Клозе 2002 оны зургаадугаар сарын 1-нд анхны гоол, 2014 оны долоодугаар сарын 8-нд сүүлийн гоолоо оруулж, 12 жил, 1 сар, 7 хоног болон шинэчилсэн байна.

Дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн буучид (10 буюу түүнээс дээш гоор оруулсан тоглогчид)

Тамирчны нэр

Улс

Оруулсан гоол

Тоглосон тоглолт

Гоол оруулсан тэмцээнүүд

1

М.Клозе

Герман

16

24

2002, 2006, 2010, 2014

2

Роналдо

Бразил

15

19

1998, 2002, 2006

3

Г.Мюллер

Герман

14

13

1970, 1974

4

Ж.Фонтен

Франц

13

6

1968

5

Пеле

Бразил

12

14

1958, 1962, 1966, 1970

6

С.Кочиш

Унгар

11

5

1954

7

Ю.Клинсман

Герман

11

17

1990, 1994, 1998

8

Х.Ран

Герман

10

10

1954, 1958

9

Г.Линекер

Англи

10

12

1986, 1990

10

Г.Батистута

Аргентин

10

12

1994, 1998, 2002

11

К.Тефлио

Перу

10

13

1970, 1978

12

Т.Мюллер

Герман

10

13

2010, 2014

13

Г.Лато

Польш

10

20

1974, 1978, 1892

 

Эх сурвалж: Zaluu.com

 

АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН  ДАРГА Б.СҮНЖИДМАА: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР УЛААНБААТАР ХОТЫН УТААГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ
АМГТГ-ЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.СҮНЖИДМАА: НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР УЛААНБААТАР ХОТЫН УТААГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.