Улаанбаатарт 16 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Улаанбаатарт 16 хэм дулаан

Улаанбаатарт 16 хэм дулаан

2015 оны тавдугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт тогтвортой байна.


2015 оны тавдугаар сарын 02-ноос тавдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 2-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгаар, 4, 5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 3, 5-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Х.Баттулга: Сайд нар сайн ажлаасай л гэж бодож байна
Х.Баттулга: Сайд нар сайн ажлаасай л гэж бодож байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.