Х.Баттулга: Сайд нар сайн ажлаасай л гэж бодож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 45 секунд
Х.Баттулга: Сайд нар сайн ажлаасай л гэж бодож байна

Х.Баттулга: Сайд нар сайн ажлаасай л гэж бодож байна

 

       Эх орноо 20 хоногийн хугацаанд нар зөв тойрох зорилго тавьж, энэ сарын 10-нд аялалдаа гарсан "I love Mongolia" түншлэл болон хэвлэл мэдээллийн хамт олон хонгор нутагт ажиллалаа. Хонгор нутгийнхны хувьд бага олимпдоо бэлтгээд  тун завгүй байлаа.


Тэгвэл тус олимпийн бүхий л санхүүжилтийг нь өөрөөсөө гаргадаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд өөрийн нутагтаа яг энэ үеэр хүрэлцэн ирээд байсан юм. Тэрбээр “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэнд очиж, нутгийн зон олонтойгоо уулзаж санал бодлоо солилцож, мөн сэтгүүлч бидний сонирхосон асуултанд хариулсан юм.


-Давхар дээлтэй сайд нар томилогдлоо. Уг нь АН-ын зүгээс давхар дээлтэй сайд нарыг эсэргүүцэж байсан. Таны хувьд ч үүнийг эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Тэгэхээр сайд нарын хувьд ямар байр суурьтай байна?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхад 100 хувь засагт бүрдээд хэрэггүй юм байна. Тодорхой Ерөнхий сайд ч юм уу тийм хүмүүс давхар дээлтэй байж болно гэсэн байр суурь маань одоо хүртэл хэвээрээ байгаа. Гэхдээ Засгийн газар давхар дээлтэй байхаар шийдлээ. Одоо бол сайн ажлаасай л гэж бодож байна.


-Өршөөлийн хууль дээр будлиантай зүйл их байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан хэрнээ зарим заалт дээр асуудал үүсээд байх шиг. Энэ дээр та ямар байр суурьтай байна?
-Ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Хууль зүйн байнгын хороо ажиллаж байна. Ирэх чуулганаар буюу аравдугаар сарын 5-наар шийдэгдэх байх.


- "I love Mongolia" түншлэлийн баг хонгор нутагт ирж мэдээ мэдээллээ бэлтгэлээ. Танай аймгийн хувьд бүтээн байгуулалт нэлээн идэвхтэй өрнөж байгаа нь харагдсан. Тэгвэл бүтээн байгуулалтанд оруулсан таны хөрөнгө оруулалт юу байна?
-Баянхонгор аймгийн засаг даргаар Д.Жаргалсайхан гэж хүн сонгогдсон байгаа.  Энэ хүн сонгогдсоноос хойш аймагт нэлээн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Миний хувьд Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүний хувьд аймгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр болох үүднээс Д.Ганбат гишүүнтэй хамтран төсөв, хөгжлийн санхүүжилтийг боломжоороо гаргаж байгаа. Өнөөдөр эдийн засаг ямар байгаа билээ дээ бодсоноор болохгүй байна.


Хамгийн том бүтээн байгуулалтыг Баянхонгор аймгийн Баялаг, Буу цагаан  гэх хоёр сумыг шинээр  90 жилийн дараагаар  барьсан. Харамсалтай нь энэ ажил зах зээл, өнөөгийн байдал, эдийн засгийн хямралаас болоод хөгжих боломжгүй зогсонги байдалтай болсон. Гэхдээ аймгийн төв дээр цэцэрлэгжилт, зам талбайн ажлууд хийгдсээр байна.


-Танай аймгийн хувьд тулгамдаж буй асуудлуудын нэг Дулааны цахилгаан станц. Гэтэл төсөв мөнгөнөөс болж гацчихаад байгаа нь үнэн үү?
-Дулааны цахилгаан станцын талаар судалсан ажлууд бэлэн болсон. Энэ дээр Засгийн газарт төслөө танилцуулсан. Хэрвээ засаг маань мөнгөтэй болоод энэ асуудлыг төсөвлөөд ирвэл зураг төсөл бэлэн,  боломжтой болчихсон. Үүнээс гадна орон сууцжуулах ажилд анхаарлаа хандуулж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

Ц.Элбэгдорж түймэртэй байгаа  зүүн аймгуудад ажиллахаар болов
Ц.Элбэгдорж түймэртэй байгаа зүүн аймгуудад ажиллахаар болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.