Ц.Элбэгдорж түймэртэй байгаа зүүн аймгуудад ажиллахаар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 55 секунд
Ц.Элбэгдорж түймэртэй байгаа  зүүн аймгуудад ажиллахаар болов

Ц.Элбэгдорж түймэртэй байгаа зүүн аймгуудад ажиллахаар болов

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн өдрүүдэд түймэр хүчтэй дэгдсэн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад ажиллахаар болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсанд энэ тухайгаа “Зүүн гурван аймагт ажиллахаар гарлаа. Ойрын өдрүүдэд хуурайшилт ихтэй, салхитай байх төлөвтэй. Шийдэл асуудлыг өөрөө харж үзэх нь зөв бололтой” гэсэн байна.   Өнгөрсөн онд түймрийн улмаас улсын хэмжээнд 57 гэр байшин,  7 мянга 500 гаруй мал, ойролцоогоор 3 сая гаруй га талбай шатсан. Харин энэ он гарсаар 40 орчим айл, 3 мянга гаруй мал түймэрт өртөөд байна. Түймрийг унтраах ажилд Зэвсэгт хүчний ангиудаас 150 гаруй албан хаагч, техник хэрэгсэлтэйгээ ажиллаж буй ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

”Х Түц”-ийн ”Нууц амрагууд” хошиг шог
”Х Түц”-ийн ”Нууц амрагууд” хошиг шог
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.