Өнөөдрийн өрнийн зурхай.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 34 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай.

Өнөөдрийн өрнийн зурхай.

Матрын ордны хүн санхүүгийн хүндрэлд орох нь ховор
Хонь - (3/21-4/19) 
Амьдралынхаа сонголт хийх өдөр. Олон хонинуудад өөрийгөө гаднын хүмүүсийн дунд өөрийн мэт, өөрийн хүмүүсийн дунд гаднын хүн мэт сэтгэгдэл төрнө. Та ажлын санал хүлээн авч магадгүй. Энэ саналыг яаран бүү хүлээж ав. Эерэг сөрөг талуудыг нь тооцоол. Энэ санал таны амьдралын үнэт зүйлсийг ойлгох ойлголттой тохирохгүй байж магадгүй. Хүн чанараа бүү худалд. Ядрах уцаарлах магадлалтай. 

Үхэр - (4/20-5/20) 
Хурц ухаан, авхаалжтай сэргэлэн зан тань таныг хүмүүст нээж өгч, сайхан харьцааг бий болгоно. Марс гарагийн ивээлээр та эрч хүчтэй, сексийн чадамж өндөр байна. Танд мэдрэгдэж буй энэ багтаж ядсан их эрч хүч дэлхийг эргүүлж чадна гэдэгтээ итгэх итгэлийг өгнө. Тиймээс та өнөөдөр юу ч хийхэд бэлэн, урам зоригтой байх бололтой. Гэхдээ од эрхэс таныг төлөв даруу, хүлээцтэй байхыг зөвлөж байна. 

Ихэр - (5/21-6/21) 
Нэг мөсөн салах уу, эсвэл харьцаагаа үргэлжлүүлэх үү гэдэг нь зөвхөн танаас шалтгаална. Энэ өдөр ихэрийнхэн уймраа, бодит байдлыг ухаалгаар хүлээж авах чадваргүй байна. Уушиг, амьсгалын замын эрхтэн эмзэг хэвээр байна. Идэвхтэй үйл  ажиллагаа, санхүүгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ажил хэрэгт таатай өдөр. Санхүүгийн болон ажил хэргийн асуудалд гэнэн хандаж болохгүй. Та уурлаж өөрийн хайртаасаа сална. Гэвч ямар ч тохиолдолд сайнаар төгсөнө. Энэ нь хамгийн сүүлийн дурлал биш бас хамгийн сүүлийн маргаан биш. 

Мэлхий - (6/22-7/22) 
Таны амьдралын хүч аажмаар нэмэгдэнэ. Энэ нь ямар ч ажлаа оролдлого гаргалгүйгээр засаж чадахыг харуулна. Хуучин өрөө төлж, хэрэггүй холбоогоо тасал. Номын сан, хувцасны шүүгээгээ цэгцэл. Аливааг хэтрүүлдгээ боль. Дааврын үйл ажиллагаа идэвхжинэ. Таагүй мэдээнээс болоод төлөвлөөгүй үрлэг зардал гарах байх. Энэ шалтгаанаар ойр дотны хүмүүстэй харилцаа хүндрэх магадлалтай. Өнөөдөр амрагийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах хэрэггүй гэж одод зөвлөж байна. 

Арслан - (7/23-8/22) 
Өөрчлөлтийн өдөр. Амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүснэ. Таны энэ хувирамтгай, өөрчлөгдөмтгий байдал таны биеэ авч явах тогтсон хэв маяг тохиолдлын танилуудаас татгалзахад хүргэнэ. Ирээдүйтэй холбоотой чухал үйл явдлууд бүү хий. Эхлээд өөрийнхөө асуудлыг шийд. Гол зорилго чиглэлээ тодорхойл. Шүүх болон дээд байгууллагад хандахад таагүй. 

Охин - (8/23-9/22) 
Маш хүнд өдөр болж магадгүй. Энэ өдөр биеэ сайтар барьж хатуужилтай бай. Элдэв төрлийн юманд бие сэтгэлээр татагдахыг тэвчих хэрэгтэй. Төлөвлөсөн уулзалт ярилцлагыг өөр өдөрт шилжүүлэх нь дээр байх болно. Эрэгтэй Охины ордныхны шинэ танил түр зуурынх байна. Чин сэтгэлийн хайранд итгэхгүй байх, зүрх сэтгэлээ нээхгүй байх, хардлага урвалт нь ханьтайгаа харьцах харилцааг түвэгтэй болгоно. Эмэгтэй Охины ордныхон эрүүл мэнддээ их анхаарал тавь. Хоол, амралт, нойрны дэглэм барь. Унтахын өмнө халуун сүү уу. Гоо сайханд очиж арьсаа арчлуул. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Гэр бүлийн зөрчил, маргаантай асуудлуудаа шийдэх боломжгүй байдал нь ноцтой асуудлын шалтгаан болж улмаар хүүхдүүдэд тань сөргөөр нөлөөлнө. Та хязгааргүй хүсэл тэмүүлэл эрсдэлтэй алхмуудаас сэрэмжил. Учир нь санамсаргүй осол бэртэл эсвэл өвчин таны төлөвлөгөөнд саад учруулна. Цаашдаа эрүүл мэнд тавгүйтнэ. Эсвэл эргэн тойрныхонтойгоо харьцах харьцаа хурцадна. Энэ өдөр хувь заяаны өөрчлөлт гарч магадгүй. Хэрвээ энэ өдөр ямар нэгэн алдагдалд орвол үйлийн үрийн төлөөс хэмээн ойлго. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр хилэнцүүд гадаадаас ирсэн түншүүдтэй танилцаж, ихээхэн хэмжээний мөнгөн хөрөнгө оруулалт авах магадлалтай байна. Энэ нь гоо сайхны салбар юм уу эртний эдлэл худалдаалдаг хүмүүст хамаарна. Сайн зохион байгуулагч удирдагч гэсэн итгэлээ бүү алдаарай. Санхүүгийн алдагдал орох магадлал өндөр байна. Мөн дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй. Албан тушаал нэг шатаар ахих боломж гарах бөгөөд энэ нь таны сайн ажилласны үр дүн байх болно. Харин найз нөхдөөсөө урвахгүй байхыг сануулж байна. 

Нум - (11/22-12/21) 
Нийгмийн бүхий л төслүүд амжилттай хэрэгжинэ. Зөн билэг хурцдаж, санхүүгийн болон гэр орны ажлыг урагштай бүтэмжтэй болгоно. Хувь заяатай холбоотой шийдвэр гаргахад энэ жилийн хамгийн сайн өдрүүдийг нэг. Өөрийн нөлөөгөө өргөтгө. Гүйцэтгэх засаглал, түшмэлүүдтэй хамтран ажилла. Өөрийгөө бусдаас илүү тусгаарла. Гэхдээ нийгмээс бүүр хөндийр гэсэн үг бишийг санаарай. 

Матар - (12/22-1/19) 
Олонх нь өөрсдийнхөө шинэ авьяас чадварыг нээн илрүүлнэ. Бүрэн дүүрэн аз жаргалтай байхын тулд эсрэг хүйсийн хүний итгэлийг олж авах боломжоо ашигла. Хайрла дурла танд мөн тийм хариу барих болно. Матрууд ажлаа алдах магадлалтай байна. Ухаан зарсан зүйлс хийхээр оролдвол бодол санаа төөрөгдөн бүтэлгүйтэж цаг хугацаанд анхаарах чадваргүй болно. Матрын ордны хүн санхүүгийн хүндрэлд орох нь ховор. Гэхдээ санхүүгийн хүндрэл гарвал асуудлаа шийдэх хүртэл мөнгө зарцуулахаа түр зогсоо. 

Бумба - (1/20-2/18) 
Хамт олон байгууллагуудтай албан бус байдлаар хамтран ажилласнаар таны карьер, нийгмийн байдал дээшилнэ. Олонх нь өөрийн албан ёсны нэр хүнд, албан тушаалаа олонд гайхуулах хүсэлтэй байна. Биеэ муудахыг мэдэрвэл, эмчид хандахаа хойшлуулж болохгүй, учир нь өвчин нь өөрөө зүгээр алга болдоггүй юм. Өвчнөө хойш нь тавьж архагшуулсны хэрэггүй. Үр дагавар нь тааварлашгүй байж мэднэ. Өнөөдөр эртхэн унтаж хэвтэх хэрэгтэй. Та хувиараа хөдөлмөр эрхэлж, бусдаас хараат бус байхдаа л өөрийгөө сайн сайхан байгаагаа бүрэн мэдэрнэ. 

Загас - (2/19-3/20) 
Хэрэв та орон сууцны нөхцөлөө сайжруулж амжаагүй эсвэл нүүж амжаагүй байгаа бол одоо үүнийг хийхэд таатай цаг нь болжээ. Хувийн орон сууц барих, банкнаас зээл авахад сайн. Санхүүгийн дэмжлэг ирнэ гэж найдаж болно. Найз нөхөдтэй холбоотой зүйл дээр чухал шийдвэр гаргах гэж яарсны хэрэггүй. Бүгдийн тунгаан бодох хэрэгтэй. 
Сэтгүүлч Б.Отгон Таны өмнөөс Монголын сэтгүүлчид олон нийтээс ичиж байна
Сэтгүүлч Б.Отгон Таны өмнөөс Монголын сэтгүүлчид олон нийтээс ичиж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.