"Исламын улс" террорист бүлэглэл болон лалын радикалуудын хөдөлгөөн "Талибан" бие биедээ жихад зарласан гэнэ.
Афганистаны Гильменд муж улсын эрх баригчдын гарт өмнөд мужийн цагдаагийн даргын олсон хоёр бүлгийн хоорондын зөрчлийг баталгаажуулсан баримт бичиг байгаа ажээ.
Афганистаны хэвлэлийн Khaama Pressийн мэдээлснээр, "Исламын улсын"-ын тэргүүн Абу Бакр аль-Багдади нь Талибаны удирдагч Мулла Мохаммед Омарын "тэнэг" болон "мунхаг командлагч” хэмээн доромжилсон ажээ.
Тэр Мулла Омарыг ямар ч оюун санааны болон улс төрийн итгэл хүлээлгэх зохистой этгээд биш хэмээн санал бодлоо илэрхийлжээ.
Харин "Талибан"-ы босогчид Афганистанд “Исламын улс”-д өөрийн далбаагаа мандуулах боломж олгохгүй байх тушаал удирдлагаасаа авсан тухай сонинд бичжээ.
"Исламын улс" бүлэглэл ойролцоогоор 30,000 босогчтой тухай ТТГ-ын мэдээлэл бий. Тэд эзэлсэн газар нутагтаа халифатыг зарласан бөгөөд Афганд ийм боломжийг эрэлхийлж байгаа гэнэ.
М.Баяр
Эх сурвалж: GEREG.MN