
Түүнчлэн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хоёрдугаар багийн нутаг Худагт гэдэг газар хаваржиж буй айл руу чоно дайрч, малчны зүүн гарын шууг хазаж, улмаар гэр дээр нь гарчээ. Сумынхан уг чоныг устгахаар хайж байгаа гэнэ. Тухайн айлын бүх малд галзуугийн эсрэг вакцин тарьсан байна. Чононд хазуулсан хүний шархыг цэвэрлэж, галзуугийн ийлдэс болон вакцины эхний тунг тарьж, эд зүйлсийг ариутгаж, халдваргүйжүүлжээ.
Эх сурвалжwww.wikimon.mn