Туул голын усны түвшин Лүн сум орчимд 5-25 см-ээр даван үерлэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Туул голын усны түвшин Лүн сум орчимд 5-25 см-ээр даван үерлэж байна

Туул голын усны түвшин Лүн сум орчимд 5-25 см-ээр даван үерлэж байна

Өнөөдөр Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Халх, Ховд, Хариг, Түргэн болон Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Мөн Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Их Хянганы нурууны Халх, Хангай нурууны өврийн Завхан, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгджээ. ЦУОШГ-ын мэдээлснээр маргааш Сэлэнгэ мөрний эх, Туул гол Улаанбаатар хот, Ерөө гол Дулаанхаан сум, Хараа гол Дархан хот, Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард, иргэд үерийн аюулаас болгоомжилж, бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа сайжруулж, баталгаагүй зам, гарцаар гарахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

* * * Өнөөдрийн Өрнийн зурхай * * *
* * * Өнөөдрийн Өрнийн зурхай * * *
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.