* * * Өнөөдрийн Өрнийн зурхай * * *
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 6 секунд
* * * Өнөөдрийн Өрнийн зурхай * * *

* * * Өнөөдрийн Өрнийн зурхай * * *

Нумынхан ухамсарлах бололтой

Хонь - (3/21-4/19)
Энэ өдөр нээлт хийх мэдээлэл боловсруулах, шинэ зүйл эзэмшихэд таатай. Гэхдээ агшин зуурын үр дүн хүлээх хэрэггүй. Таны санхүүгийн байдал хангалттай найдвартай биш байна. Таны шинэ ажлын эхлэл бүтэн жилийн турш хуримтлуулсан оюун санааны ба материаллаг хуримтлалаас хамаарна. Юу ч болж байсан сэтгэл санааны өөдрөг байдлаа хадгал.

Үхэр - (4/20-5/20)
Идвэхтэй үйл ажиллагаа спортын арга хэмжээнд тохиромжтой өдөр. Эргэн тойрныхныгоо эв дүй, авхаалж самбаагаараа гайхшруулна. Энэ өдрийг хэдий чинээ идэвхтэй өнгөрөөнө төдий чинээ эрүүл мэнд сайн байна. Нартай өдөр эрүүл агаарт сайн алхаж бай. Цаг агаар муу өдөр биеийн тамирын танхим эсвэл бассейнд очоорой. Ойлгомжгүй харилцаа, хоорондын үл ойлголцлоос болж харилцаагаа бүр мөсөн таслахад хүрч мэдэх тул болгоомжтой байхыг сануулж байна.

Ихэр - (5/21-6/21)
Урт удаан хугацаанд тэдэнд сургаж, баталж байсан зүйлийг Нумынхан ухамсарлах бололтой. Нийлэмжтэй гэр бүлийн харилцаа, хосуудын харилцан сэтгэл ханамж, хамтрагч нарын дунд эв найрамдал тогтоно. Албаны шатаар өгсөхөд амжилттай өдөр. Гадны улсуудтай харьцахдаа мэдэхгүй зүйлээс давж болохгүй. Эелдэг зөөлөн, хүлцэнгүй  байдал таныг харьцахад хүнд хүмүүстэй ч ойлголцоход дөхөм болно.
Дэлгэрэнгүй
Даваа, 2015 оны 03 сарын 30
Мэлхий - (6/22-7/22)
Гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явах, гадаадын мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ хамтран ажиллах сайхан боломж олдоно. Олонхид нь хэлний бэрхшээл тулгарна. Хэрэв та ажлын уулзалт зохион байгуулсан бол түүнийгээ өглөөгүүр хийгээрэй учир нь үдээс хойш зөв шийдвэрүүдийг гаргаж чадахгүй байх болно. Идэвхтэй амралт, бяцхан хэмжээний баяр хий, хүүхдийн дуу цангинасан газар байх нь таатай байна. Гадаад хэл судлах, шинэ найз нөхдийн холбоо тогтоох, амьдралаа өөрчлөх бүх боломжийг энэ цаг үед бүү алд.

Арслан - (7/23-8/22)
Хүний амьдралын аз жаргалтай өдрүүдийн нэг. Таны санхүүгийн байдал маш бат бөх байна. Гэнэтийн ихээхэн орлого орж ирэх магадлалтай. Хүчээр амжилтанд хүрэх гэж бүү хичээ. Ингэх ч шаардлагагүй. Таагүй зүйлээ даван туулахад энэ өдрийн тааламжтай хандлагыг ашигла. Өдрийн хоёрдугаар хагаст болгоомжтой бай, нөхцөл байдлыг өөрчлөх гэнэтийн уулзалт, мэдээ тохиож болзошгүй.

Охин - (8/23-9/22)
Өнөөдөр шинэ танилуудтай болоход маш таатай. Та өөрийгөө энэ ертөнцөд хамгийн сайхнаар гялалзтал харуулна эсвэл ирээдүйд санхүүгийн өндөрлөгт хүрэх сууриа тавина. Өнөөдөр хийсэн бүх худалдаа наймаа ашигтай байх болно. Энэ өдөр эрсдэлтэй үйл ажиллагаанд бүү оролц. Багш сурган хүмүүжүүлэгч, уран илтгэгч нар өнөөдөр бусдын үгийг анхааралтай сонсож, та юунд алдаа гаргаад байгаагаа олж харах хэрэгтэй. Танд алдаагаа засах боломж олон олдохгүй.

Жинлүүр - (9/23-10/22)
Ажилдаа анхаарлаа хандуулж, сайтар төвлөр. Аливааг эргэцүүлэн бодоход их таатай өдөр бөгөөд явган алхах нь таны оюун ухааныг сэргээж өгөх болно. Эрүүл мэнддээ анхаарч, үнэтэй биеийн тамирын клубт бүртгүүлэхээсээ өмнө танд ямар дасгал хамгийн тохиромжтойг олж мэд. Магадгүй иог, бясалгал биеийн тамирын дасгалаас ч илүү үр дүнтэй байж болох юм. Спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд тэмцээнд орохоор шийднэ.

Хилэнц - (10/23-11/21)
Хамтрагч, аль эсвэл дээд удирдлагатай харилцах харилцаа болон сургууль, одоогийн байгууллагадаа ямар нэг асуудлаар хандахад тохиромжтой өдөр. Хүндэлж явдаг нэр хүндтэй хүнээс үг сонсох, түүнтэй харьцахдаа гаргах бодлогогуй үйлдэл нь урт удаан хугацаанд үргэлжилсэн таагүй байдлуудыг бий болгож болзошгүй тул үг яриагаа бодож цэгнэж хэлэх нь зохилтой. Та төрөлхийн сонголт хийх чадвар муу тул өөрийгөө ойлгуулж чадах хүнтэй зөвлөж гэртээ шинэ эд хогшил худалдан авахад таатай байх болно.

Нум - (11/22-12/21)
Ажлын өндөр чадвар зорилогодоо хүрэх эрмэлзэл нь ямарч ажлыг гүйцэтгэхэд тусална. Өөртөө өндөр зорилго тавь. Алдаа эндэгдэлээс бүү ай. Шинэ санаагаа удирдлагадаа танилцуул. Үүнийг хэрэгжүүлэх түншүүд хай. Дэмжлэг авахын тулд албан ёсны байгууллагуудад хандахыг танд зөвлөж байна. Энэ өдөр та хайртыгаа гомдоох үг хэллэг хэрэглэхгүй байхыг сануулж байна.

Матар - (12/22-1/19)
Гэр орон гэр бүл хүүхдүүддээ энэ өдрийг зориул. Гэр орны ажилд та бүхэн дарагдах бололтой. Ахуйн асуудлууд тэргүүн эгнээнд тавигдана. Томоохон эд зүйл, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад ээлтэй. Хүүхдүүдтэй холбоотой томоохон таатай үйл явдлууд болно. Бие махбодь, оюун санаагаа хэт бүү ядраа. Жолоо барих үедээ хурд хэтрүүлэхгүй байхыг санаж яваарай. Сэтгэлийн хөдлөл гадагш гарах хандлагатай үе ба түүнд хяналт тавихад амаргүй байж болох юм

Бумба - (1/20-2/18)
Ажил хэрэг мухардалд орж болзошгүй. Үүнээс гарах гарцгүй мэт санагдана. Та мэргэжлийнхээ хүрээнд өөрийн авъяасаа гаргаж чадах нь. Өнөөдөр та ажилдаа амжилт гаргаж чадна гэж бүрэн дүүрэн тооцоолж болно. Шинэ төслийг боловсруулах ажлыг хийсний хэрэггүй. Тэвчээртэй байж, жижиг зүйлд ч их анхаарал хандуул. Бичиг баримтад гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээ эхлэх, худалдаа хийхэд таагүй. Хүлээгээгүй зүйлтэйгээ тулгарч, бүх зүйл таагүй болж магадгүй. Эрх чөлөөнд тэмүүлэх нь гэр бүлийн харилцаанд ноцтой байдлыг үүсгэнэ. Эхэлсэн ажлаа эцэст нь амжилттай дуусгахыг хичээ.

Загас - (2/19-3/20)
Худал хуурмаг хулгайн өдөр. Хилэнцийнхэн ойрын хүрээнийхээ хэн нэгэнд нь сэтгэл дундуур байна. Мэдээллийг нягт нямбай шалга (худал байж болзошгүй) бичиг баримтаа зөв боловсруул. Эс тэгвээс андуурал гарч бусдын талаар ташаа ойлгосон байж болно.

Э.Эрдэнэжамьянг улсад учруулсан хохирлоо төлөхгүй бол хорино гэжээ
Э.Эрдэнэжамьянг улсад учруулсан хохирлоо төлөхгүй бол хорино гэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.