Ч.Номин сайдын “Ори студи” болон Ургах наран контор оршин суугчдыг халаалтгүй амьдруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд
Ч.Номин сайдын “Ори студи” болон Ургах наран контор оршин суугчдыг халаалтгүй амьдруулж байна

Ч.Номин сайдын “Ори студи” болон Ургах наран контор оршин суугчдыг халаалтгүй амьдруулж байна

БЗД-ийн Ургах наран хорооллын дэргэд “Ори студи” шинэ барилгаа барьж буй.

Гэвч тус барилгын ажлын удаашрал, хэнэггүй үйлдлээс үүдээд Ургах наран хорооллын халаалтын асуудлыг шийдээгүй 11 дүгээр сартай золгож байна. Тодруулбал, Дулааны шугамыг өргөтгөнө, “Ори студи”-ийн барилга руу дулааны шугам хоолойг сунгана гэж тухайн орчны газрыг ухаж, хоолойнуудыг ил гаргаад бүтэн сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ч ажил хийгээгүй.

/Видеог үзнэ үү/

Өнөөдрийн байдлаар ухсан нүх, овоолсон шороон дунд хорооллын зарим айл огт халаалтгүй амьдарч байна. Хорооллыг хариуцсан конторт хандахад “Ори студи” холбогдох ажлаа хийхгүйгээс болж байна гэсэн бол “Ори студи” нь манайхаас шалтгаалах ажил бүрэн хийгдсэн гэсэн тайлбарыг өгөөд буй.

Контор болон Ори студи хоёрын зунжин, намаржин хийгээгүй төлөвлөлтгүй ажил, оршин суугчдыг үл хүндэтгэсэн хандлагаас болж цас орж, хүйтэрсэн энэ үед иргэд хохирч, халаалтгүй, халуун усгүй байна. Хэн хариуцлага хүлээх вэ, хариуцдаг, шийдвэрлэдэг байгууллагууд нь яагаад хяналт тавьдаггүй, иргэдийн гомдол саналыг хүлээн авдаггүй юм бэ.

“Ори студи”-ийг Соёлын сайд Ч.Номингийн Монгол ТВ-ийн санаачилгаар 2020 онд байгуулжээ.

Орос, АНУ хоёр шинэ сансрын станц байгуулна
Орос, АНУ хоёр шинэ сансрын станц байгуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.