Орос, АНУ хоёр шинэ сансрын станц байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 14 секунд
Орос, АНУ хоёр шинэ сансрын станц байгуулна

Орос, АНУ хоёр шинэ сансрын станц байгуулна

Орос, АНУ хоёр 2024 оноос хойш бусад түнш орнуудтай хамтран шинэ сансрын станц байгуулахаар тохиролцсоныг Оросын сансрын агентлагийн(Роскосмос) тэргүүн Игорь Комаров мэдэгджээ. “Роскосмос” НАСА-тай хамтран ирээдүйн сансрын станцыг байгуулах талаар хамтран ажиллана. Станцынхаа ирээдүйн дүр төрхийг тодорхойлох болно. Энэ бол бусдад нээлтттэй төсөл. Уг төсөлд одоо Олон улсын сансрын станцад(ОУСС) хамтран ажиллаж байгаа орнуудаас гадна бусад орон нэгдэх боломжтой” хэмээн И.Комаров хэлсэн аж. ОУСС-ыг талууд 2024 он хүртэл ашиглах талаар “Роскосмос” болон НАСА-ийн удирдлага өмнө нь тохиролцсон юм. Роскосмосын тэргүүн энэ хугацааг цаашид сунгах боломжтойг мэдэгдсэн байна. Үүнээс гадна хоёр тал шинэ үеийн сансрын хөлгүүдийг хооронд нь холбох зэрэг олон техник хэрэгслийг нэг стандартад оруулах тал дээр ажиллахаар болжээ. ОУСС-ыг 1998 оноос ашиглаж хэлэлцсэн бөгөөд уг төсөлд нийт 15 орон оролцдог юм.


Эх сурвалж: Unen.mn

Хар тамхины хэрэгт холбогдсон Дэд сайдын охины хэргийг шүүхэд шилжүүлэв
Хар тамхины хэрэгт холбогдсон Дэд сайдын охины хэргийг шүүхэд шилжүүлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.