Жүжигчин И.Одончимэг "Танхай тээгч" хэмээх Монголын кино урлагт урьд өмнө гарч байгаагүй шинэ сэвдийг хөндсөн кино найруулж, үзэгчдэд хүргэж эхэлсэн.
Тэгвэл амьдралын нарийн, эмзэг асуудлыг хөндсөн энэхүү кино хүйсээ сольж, хорин хэдтэй бүсгүй мэт болсон Ганбууш буюу Ц.Ган-Одыг багагүй эмзэглүүлсэн бололтой.
Иймээс ч Ганбууш "Нийгмийн нэгээхэн хэсэг хүмүүсийг Одноогийн тоглосон найруулсан ч юм уу кино болгонд шоглосон, инээдмийн чиглэлээр гаргаад байдаг. Хүний эрхэнд ноцтой, санаатайгаар халдаж байгаагийн нэгэн жишиг ч юм шиг ... Хоцрогдсон арга барил, мэргэжлээрээ далимдуулсан хөөрхөн шоглолт л юм даа. Одноодноо гэж энэ дээ ... Хойшид анхаарна биз дээ ... АМЖИЛТ" хэмээн бичсэн байна.
Zaluu.com