Х.Нямбаатар: Кокс түлшийг өндөр үнээр аваад, турших шаардлаггүй гэсэн байр суурьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 21 секунд
Х.Нямбаатар: Кокс түлшийг өндөр үнээр аваад, турших шаардлаггүй гэсэн байр суурьтай байна

Х.Нямбаатар: Кокс түлшийг өндөр үнээр аваад, турших шаардлаггүй гэсэн байр суурьтай байна

НИТХ-ын хуралдаанаар Х.Нямбаатарыг Нийслэлийн засаг даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Х.Нямбаатар хотод тулгамдаад байгаа зарим асуудлыг хэрхэн шийдэх, ямар бодлого баримтлахаа товч ярьлаа.

Х.Нямбаатар: "Коксон түлшний талаар би байр сууриа хэлсэн. Надад төрсөн мэдрэмжээр энэ түлшийг тийм өндөр үнээр аваад тодорхой хэсэг бүлэг иргэдэд сайжруулсан түлшний оронд туршилт байдлаар хэрэглүүлэх шаардлагагүй гэдэг байр суурьтай байгаа. Энэ асуудалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулъя гэдэг байр сууриа илэрхийлсэн. Цаашид бид нар сайжруулсан түлш ярих биш жилд төчнөөн айлын янданг байхгүй болгож, жил болгон орчин үеийн амьдрах шаардлагад нийцсэн орон сууц, амины орон сууцуудад шилжүүлэх бодлого руу зоригтой шилжих цаг нь болсон.

Бид 2009 оноос хойш зуух, түлш, дулаалга, филтер, шүүлтүүр гээд их олон зүйлүүдийг шат дараатай хийсэн. Энэ бол асуудлын шийдэл биш. Цаашид гэр хорооллыг бүсчилсэн байдлаар бүхэлд нь түр орон сууцуудад шилжүүлэх, орон сууцжуулах бодлого руу явахаас өөр аргагүй гэдгийг л тооцоо судалгаатай танилцуулна. Би энэ онд багтаж гадны улс орнуудын сайн туршлагууд, манай өөрийн орны онцлог, жилийн дундаж температур, энерги алдагдал, бүх энерги үйлдвэрлэлийн өртөг гэх зэрэг бүх зүйлүүдийг мэргэжлийн байгууллагатай хамтарж ажиллана.

Түгжрэлийн асуудал дээр гэвэл бид жил бүр 30 мянгаар орж ирж буй автомашины урсгалыг эхний ээлжинд хууль захиргааны шийдвэрээр түр хязгаарлаж байгаад одоо байгаа автомашины хөдөлгөөний зохицуулалт, замын санг хэрхэн нэмэгдүүлэх, ирэх жил бид яаж тойрог хурдны замынхаа ажлыг ямар эх үүсвэрээр эхлүүлэх вэ гэдэг алсыг харсан бодлогыг яръя. Дугаарын хязгаарлалт зарим талаараа оносон. Алдсан зүйл нь автомашины худалдан авалтыг улам өдөөж нэмэгдүүлсэн." гэв.

С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.