АНУ-д хүчирхийлүүлсэн охидын талаар ГХЯ-наас албан ёсоор тайлбар өгөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
АНУ-д хүчирхийлүүлсэн охидын талаар ГХЯ-наас албан ёсоор тайлбар өгөв

АНУ-д хүчирхийлүүлсэн охидын талаар ГХЯ-наас албан ёсоор тайлбар өгөв

gadaad hergiin yamМонгол Улсын иргэн хоёр эмэгтэй, АНУ-д амьдарч байхдаа бусдад хүчирхийлүүлсэн байж болзошгүй мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Тэгвэл энэ мэдээлэлд ГХЯ-аас тодорхой албан ёсны тайлбар өглөө. ГХЯ-аас “Манай Гадаад харилцааны яаманд “Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл ирүүлсэн байна. Ингэхдээ АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газраас тус мужийн Бурке хотод 2015 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг шалгаж байгаа гэдгийг мэдээлсэн. Мөн тус хэргийн сэжигтнүүдийг саатуулан байцаалт авах ажиллагаа хийгдэж байгаа. Одоогоор хохирогчдын биеийн байдал хэвийн. Тэдэнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газрын Хохирогчдод дэмжлэг үзүүлэх хэлтсээс шаардлагатай туслацаа дэмжлэгийг үзүүлж буй юм байна” гэжээ.

Гаалийн байцаагч П.Нямдорж 800 мянган төгрөгийн хахууль  авч, 20.5 саяын орлого хаажээ
Гаалийн байцаагч П.Нямдорж 800 мянган төгрөгийн хахууль авч, 20.5 саяын орлого хаажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.